Бэрх тосгоны дарга МИАТ-ийн хэлтсийн даргаар томилогджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Бэрх тосгоны дарга МИАТ-ийн хэлтсийн даргаар томилогджээ

Бэрх тосгоны дарга МИАТ-ийн хэлтсийн даргаар томилогджээ

Монголын иргэний агаарын тээврийн /МИАТ/ зорчигч үйлчилгээний хэлтсийн шинэ даргыг дагасан шүүмж тасрахгүй байна. Олон нийтийн зүгээс энэ албан тушаалд томилогдсон хүн МАН-ын гишүүн учир ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Тодруулбал, МИАТ-ийн зорчигч үйлчилгээний хэлтсийн шинэ дарга Ч.Чинбат нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны захирагч төдийгүй тус хэсгийн МАН-ын даргаар ажиллаж байжээ.

Тэрбээр, Хөдөө аж, ахуйн их сургуулийг Газар зохион байгуулагчаар, Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр тус, тус төгссөн боловсрол, ажлын туршлага багатай болохыг иргэд цахим хуудастаа бичжээ. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас үүрэгт ажилд ийн томилсон байна.

Ч.Чинбатын ажлын туршлагын хувьд 2004-2020 онд зөвхөн Бэрх тосгонд захирагч хийж байсан байна. Боловсрол болон ажлын туршлагагүй нэгнийг хариуцлагатай албан тушаалд томилдог жишгийг халах талаар эрх баригч намынхан санал нэг байгаагаа илэрхийлдэг. Гэсэн ч намд зүтгэснийх нь шагнал болгож буй энэ мэт жишээг халаагүй нь Ч.Чинбатын томилгооноос харагдаж байна.

МИАТ-ийн зорчигч үйлчилгээний хэлтсийн хэлтсийн даргын албан тушаалд өмнө нь С.Батсүх ажиллаж байсан.

Түүний тухайд ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
25
ХахаХаха
7
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж