Машин орох боломжгүйгээс багаж хэрэгслээ зөөж, галыг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Машин орох боломжгүйгээс багаж хэрэгслээ зөөж, галыг унтраажээ

Машин орох боломжгүйгээс багаж хэрэгслээ зөөж, галыг унтраажээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 8/2 дугаар байранд өнөөдөр /2022.04.11/ гал гарчээ.  Тодруулбал, өдрийн 15:33 цагт "Дөрөвдүгээр давхрын айлаас утаа гараад байна" гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/  иржээ. Улмаар дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах аравдугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн Г-ийн тагтан дээр хураалттай эд зүйл шатаж байсныг унтраасан байна. 

8/2 дугаар байр нь таван давхар бөгөөд дээд давхрын тагт дээр тамхи татаж байсан хэн нэг нь татсан тамхины ишээ хаясан нь дөрөвдүгээр давхрын айлын тагт руу унаж гал гарсан байж болзошгүй байна. Ямартай ч галын алтгаан нөхцөлийг тодруулахаар албаныхан ажиллаж буй.  Ихэнх айл тагтан дээрээ жилийн дөрвөн улиралд өмсөх хувцсаа хурааж тавьсан байдаг.  Энэ үед дээрээс нь тамхины унтраагүй иш унасанаар шатах эрсдэлтэй өндөр юм. 

Түүнчлэн тус хорооллын төлөвлөлт муу, галын машин орох боломжгүй байсан учир Онцгой байдлын албан хаагчид холоос багаж хэрэгсэлээ зөөсөн, дээд доод айлуудаар нь дамжин орж галыг унтраажээ.

Дашрамд дурдахад, НОБГ-т 2022 онд ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын 609 буюу 94.7 хувийг объектын гал түймэр, нэг буюу 0.2 хувийг ой, хээрийн түймэр, 33 буюу 5.1 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр улиралд тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 663 хүний амь нас, иргэд аж ахуй нэгж байгууллагын 2.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж