А.Адъяасүрэн гишүүн нутагтаа унаа "тарааж" явна

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

А.Адъяасүрэн гишүүн нутагтаа унаа "тарааж" явна

А.Адъяасүрэн гишүүн нутагтаа унаа "тарааж" явна

Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийх үеэр “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлүүлээд энэ хэрэгт холбоотой” гэж тодотгосон.

Дээрх асуудал болон Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хууль хяналтын хүрээнд яригдаж буй. Харин А.Адъяасүрэн гишүүний хувьд  сүүлийн үед чуулган, бүлгийн хуралд оролцохгүй тойрогтоо ажиллаж яваа сурагтай. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр “А.Адъяасүрэн гишүүн нутагтаа багийн дарга нарыг унаажуулах ажлыг зохион байгуулж, арга хэмжээн дээр явж байгаа” гэсэн юм. Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ дахь АН-ын бүлгийн дарга “Тойрогтоо ажиллаад яваа. Өнөө өглөө надтай утсаар ярьсан. Ирэхээр нь өөрөөс нь асуугаарай” гэдэг хариултыг өгөв.

Эргэн сануулахад, А.Адъяасүрэн гишүүн нь 2020 онд нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагджээ. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу нийслэлийн Прокурорын газарт хэргийг шилжүүлсэн аж. Ийнхүү Ерөнхий сайдын хэлснээр түүнийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулах улстөрчдийн нэгээр тодруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж