Бүсгүйчүүдийн үзэсгэлэнт аврагч “Синдерелла клиник” Эрдэнэтэд салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдийн үзэсгэлэнт аврагч “Синдерелла клиник” Эрдэнэтэд салбараа нээлээ

Бүсгүйчүүдийн үзэсгэлэнт аврагч “Синдерелла клиник” Эрдэнэтэд салбараа нээлээ

Монголын эмэгтэйчүүд маань өөгүй, цэвэрхэн, тольгор зөөлөн төгс, гоо үзэсгэлэнтэй арьстай байхад нэлээд асуудалтай тулгардаг. Хамгийн үнэтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч Монгол орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан зундаа нарны хурц туяа, хавартаа ширүүн салхи, өвөлдөө хацар хайрам хүйтэн байдгаас арьсаа хамгаалахад бэрх. Харин энэ асуудлыг арьс, гоо заслын эмнэлгүүд шийдэн, бүсгүйчүүдэдээ тохирсон гоо сайхны үйлчилгээ үзүүлж тэднийгээ аварч ажилласнаар олон жилийг ардаа орхисон  байна. Тэр дундаа “Синдерелла клиник” эмнэлгийг мэдэхгүй охид бүсгүйчүүд бараг байхгүй. 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, бүсгүйчүүдийн дунд “төгс үнсгэлжин бүтээгч” гэсэн өндөр үнэлгээ аваад буй тус хамт олон өдгөө долоо дахь салбараа нээн ажиллаж байна.

 Гоо сайхны салбар бол гэр бүл, нийгэм, сэтгэл зүйн эмчилгээ юм аа гэж Синдерелла клиник өөрсдийн тодорхойлолтондоо дурдсан байдаг.

Гоо сайхны эмнэлгүүд, арьс, гоо заслын салонуудын үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, үйлчлүүлэгчдийнхээ үнэлэмжийг шинэ түвшинд авчирсанаараа “Синдерелла клиник” салбараа манлайлан ажиллаж байна.

Тус эмнэлэг гурван жилийн өмнөөс судалгааны ажлаа явуулж эхэлсэнээр Орхон аймагт шинэ салбараа нээх ажил маань биеллээ олсон. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалтай, бизнес эрхлэгч байгууллагуудын эдийн засаг сүүлийн хоёр жил зогсонги байсан ч тус эмнэлгийн хамт олон зогсолтгүй зүтгэсээр Эрдэнэт хотод ийнхүү долоо дахь салбараа амжилттай нээлээ. Манай улс шиг цөөн хүн амтай, нийслэл хотоос бусад суурин газруудынх нь өрхийн амжиргаа, хүн амын дундаж орлого тааруу нөхцөл байдалд шинээр бизнес эрхлэх, тэр дундаа арьс гоо заслын эмнэлэг үйл ажиллагаагаа явуулна гэдэг амаргүй. Гэвч олон жилийн туршлага, тасралтгүй хөдөлмөрийн үр дүнд “Синдерелла клиник” орон нутагт хоёр дахь салбараа нээж чадсан нь бахархууштай билээ. Тиймээс Эрдэнэт хотод оршин суудаг бүх бүсгүйчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлэх нь зүй. Мөн тэдний бизнесийн гол зарчим нь ёс зүй бөгөөд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны салонуудтай ижил төстэй үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн арьсны эмчилгээтэй хавсран хийгддэгээр онцлог юм. Мөн тус эмнэлэг маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүзүүний гилжгий засах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол тус эмнэлгийн тогтмол хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын хүрээн дэх сайн дурын ажлын ердөө л нэг хэсэг нь билээ. Ингээд Синдерелла эмнэлгийн хамт олондоо шинэ ажилд нь амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж