Хүн өдөр тутмын хоолны дэглэмээ өөрчилснөөр 13 жилээр урт наслах боломжтойг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Ялангуяа дэглэмээ аль болох залуу байгаа дээрээ өөрчилбөл илүү их ач тустай гэнэ. Энэхүү судалгаа нь хэрэв эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралыг уртасгах хоолны дэглэмийн загварыг гаргажээ. Тодруулбал, “Барууны хэв маяг”-ын хоолны дэглэм болох улаан мах болон боловсруулсан хоол хүнсний хэрэглээгээ аль болох татгалзвал сайн гэнэ. Үүний оронд “зохистой дэглэм” болох жимс, хүнсний ногоо, буурцагт ургамал, үр тариа, самар түлхүү хэрэглэвэл хүний амьдрах хугацааг уртасгахад нөлөөлөх гэнэ.
Плос Медицин сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар эмэгтэй хүн 20 настайгаасаа зохистой хооллож эхэлбэл 10 жилээр урт наслах боломжтой. Харин эрэгтэй хүн уг дэглэмийг баривал 13 насаар урт наслах боломжтой гэнэ.
Өндөр настнуудын хувьд ч уг эрүүл хоолны дэглэмийг баримтлан илүү урт наслах боломжтой аж. 60 настайгаасаа хоолны дэглэмээ өөрчилсөн эмэгтэйчүүд амьдралын хугацаагаа найман жилээр нэмэх боломжтой бол эрэгтэйчүүдийн хувьд ойролцоогоор есөн жил илүү наслах боломжтой гэжээ. Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хооллох нь 80 настнуудад ч ач тустай. Уг дэглэмийг дагаснаар 3.5 жилээр урт наслах боломжтой ажээ.
Хоолны дэглэмийн чанарыг сайжруулах нь архаг өвчин тусах, дундаж наслалтаас эрт нас барах эрсдлийг бууруулдаг гэсэн ойлголт байдаг. Хүний хооллолтын өөрчлөлтийн ирээдүйн нөлөөг загварчлахын тулд Норвегийн судлаачид одоо байгаа мета-анализ болон Дэлхийн өвчний ачааллын судалгааны өгөгдлийг ашиглажээ. Ингэхдээ дэлхийн 204 орон болон бүс нутгуудад нас баралтын 286 шалтгаан, 369 өвчин, гэмтэл, 87 эрсдэлт хүчин зүйлийн бүртгэл дээр үндэслэн судалгаа хийжээ.
Урт наслахад шош болон шошны төрлийн ургамлууд, вандуй, сэвэг зарам, бүхэл үрийн гурил, хушга, пеканс, пистачиос идэх нь хамгийн сайн нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.
ХЭРХЭН МАХ БАГА ИДЭЖ, НОГОО ИХ ИДЭХ ВЭ?
Малын гаралтай махыг өөх тосгүй шувуу, загасны мах, ургамлын уургаар солих нь хоолны дэглэмийг хурдан сайжруулах ач тустай хэмээн мэргэжилтнүүдийн мэдэгдэж байна.
2020 онд АНУ-ын 37,000 гаруй иргэний дунд судалгаа хийж үзэхэд, ургамлын гаралтай уураг иддэг хүмүүс бусдыгаа бодвол ямар нэг шалтгаанаар нас барах магадлал 27 хувиар бага гарсан байна. Мөн зүрхний өвчний улмаас болж нас барах магадлал 29 хувиар бага гарчээ. Брокколи гэх мэт зарим хүнсний ногоонд уураг илүү их хэмжээгээр агуулдаг.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Б.МӨНХТУЛГА