Нэг хөлгүй болсон ч Геннисийн амжилтыг эвджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Нэг хөлгүй болсон ч Геннисийн амжилтыг эвджээ

Нэг хөлгүй болсон ч Геннисийн амжилтыг эвджээ

Египетийн усанд сэлэлтийн тамирчин, 31 настай Омар Хегази 2015 онд золгүй явдлаар өрөөсөн хөлөө тайруулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр  Геннисийн хоёр ч дээд амжилтыг эвдлээ.

Эхний амжилт нь хамгийн хол зайд нэг амьсгаагаар усанд сэлсэн тамирчин болжээ.

Тодруулбал, 56.48 метрийн зайд нэг ч амьсгаа авалгүйгээр сэлсэн байна. Дараа нь хамгийн хол зайд нэг амьсгаагаар сэрвээтэй сэлж хоёр дахь амжилтаа тогтоожээ. Энэ нь 76.7 метр зай байв. Сэрвээтэй сэлэлт гэдэг нь хөлөндөө тусгай хэрэгсэл зүүж сэлнэ гэсэн үг юм.

Омар Хегази 2015 онд 25 насандаа мотоциклийн осолд орж, ачааны машинд дайруулж байжээ. Уг ослын улмаас хөлөө тайруулсаныхаа дараа бүх зүйлийг бие даан хийж сурах шаардлагатай болсон. “Би тухайн үед маш их бухимдалтай байсан, бухимдлаа гаргах гэж л усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Гэтэл тэндээс жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн” гэж Омар Хегази ярьжээ. Усанд сэлэлтээр хичээллэж эхлэхээсээ өмнө тэрбээр банкираар ажилладаг байсан. Одоо бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх илтгэгчээр ажилладаг ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж