Канадад гадаадын иргэд орон сууц худалдан авахгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Канадад гадаадын иргэд орон сууц худалдан авахгүй

Канадад гадаадын иргэд орон сууц худалдан авахгүй

Жастин Трюдогийн засгийн газар орон сууцны зах зээлийн хэт үнийн хөөрөгдөлтэй тэмцэхийн тулд гадаадын иргэдийг Канадад орон сууц худалдан боломжийг хаалаа. Ингэснээр  хоёр жилийн хугацаанд ямар ч улсын иргэд Канадад орон сууц худалдан авах боломжгүй болов. Канадын Сангийн сайд Кристиа Фриланд холбооны төсвийг зарлахдаа орон сууцны үнэ буулгах хэд хэдэн арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

Гадаадын иргэд хоёр жилийн хугацаанд орон сууц худалдан авахыг хориглохоос гадна үл хөдлөх хөрөнгөө худалдаж аваад нэг жилийн дотор зарсан иргэдэд өндөр татвар оногдуулна.

Гэхдээ энэ дүрмүүд хориг гарахаас өмнө орон сууц худалдан авсан гадаадын иргэд болон оюутнуудад үйлчлэхгүй юм байна.

Өнгөрсөн жил Канадын үл хөдлөх хөрөнгийн үнэ 20 хувь өссөний дараа түрээсийн үнэ мөн өссөн гэж Сангийн сайд Кристиа Фриланд ярив. Холбооны Либерал засгийн газар Украинд цэргийн нэмэлт тусламж болгон 500 сая канад доллар (397 сая ам. доллар) амлаж байгаа нь татвар нэмэгдүүлэх гол шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: The Guardian 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж