Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.04.11/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчтэй уулзлаа. Төсвийн мөнгийг хэмнэх асуудалд АН-ын бүлэг санал нэг байна. Шаардлагагүй урсгал зардлыг танахыгУИХ дахь АН-ын бүлэг удаа дараа анхааруулж байсан. Гэхдээ сэтгэл зовоож байгаа нэг асуудал нь Үнэ тогтворжуулах хууль баталлаа ч эдийн засгийн шокоос гарах боломж тун бага. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд улсын төсвийн реформ хийх хэрэгтэй. Барааны үнэ өссөн, валютын ханшийн зөрүү ихэссэн зөрүү ихэссэнд хяналт тавих ёстой. Үүнд хяналт тавихаар АН-ын бүлгээс ажлын хэсэг гаргасан.
Мэдээж төсвийн тодотгол хийх нь зөв. Түүнээс жагсаал шуугиан дарж байгаа мэт хэмнэлт хийх нь урт хугацааны үр дүнд хүрэхгүй.
Монголбанкнаас үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх хүрээнд зээл олгоно гэсэн Хөтөлбөрийн дагуу олгох зээлийг хэнд, хэдий хугацаанд олгож байгааг нуувал дахин Хөгжлийн банк шиг асуудал үүснэ. Эдийн засагт бодлогын алдааг дахиж давтаж болохгүй. Угтаа бол тусгайлсан хууль биш тодорхой хөтөлбөр оруулж ирж, түүнийг УИХ баталж болно. Энэ хууль богино хугацаанд гаргаж байгаа учраас алдаа дутагдал их байгаа харагдаж байна. Үүнийг бол эсэргүүцэж байна.
Харин төрийнхний ашиггүй зардлын хэмнэлтийг дэмжиж байгаа. Төрийн байгууллагын үр ашиггүй зардал их. Ганц жишээ татахад цахим үндэстэн гэсэн байж, УИХ-ын гишүүнтэй уулзахаар гаднаас хүн орж ирэхэд гурван хувь албан бичиг бичиж өгдөг. Энэ мэт цаасны хэрэглээг багасгах хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол боомтын үйл ажиллагаа. Боомтын тухайд шалтгаан биш шалтаг их хэлж байна. Татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг багасгах нь АН-ынхны гол зорилго.
Эдийн засагт ашигтай, ард түмэнд ээлтэй шийдвэр гаргахгүй бол захиргаадалтын арга хэрэглэхээр огт амжилтад хүрэхгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр иргэд шударга ёс шаардсаныг та бүхэн бүгд харсан байх. Үнийн өсөлт бол цэвэр бодлого дутагдалтай байгаагаас үүсч байна. Тиймээс урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд Эрдэнэтээс хоёр их наяд төгрөг авч цахилгаан, дулааны хөнгөлөлтөд зарцуулсан. Энэ мэтчилэн халамж, тусламжаас үүдэж ханшийн зөрүү их болж, хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн.
Оросууд эдийн засгийн хүндрэлтэй үед бодлогын хүүг өсгөж, яаралтай арга хэмжээ авсан. Тиймээс Монгол Улс ялгаагүй бодлогын хүүг 13 хувьд хүргэж, их хэмжээний мөнгийг татах хэрэгтэй. Ингэснээр алдагдлыг нөхөх боломжтой.
Засгийн газар эдийн засаг хэвийн байхад өндөр үнэтэй бонд гаргаж байсан. Одоо энэ ажлыг зэрэгцүүлж хийх нь зөв. Эдийн засагт нөлөөлж байгаа хоёр дахь гол зүйл бол тээвэр логистик. Логистикийн тухайд хойно төмөр зам, урд царигтай холбоотой асуудалтай. Монгол Улсаар дамжин өнгөрдөг транзит хямд үнэтэй байгаа учраас ихэнх нь Оросын тээвэрлэлт хийж байна. Валютын гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүн гарах ёстой. Ингэж байж валютын хомсдлоос гарч чадна. Гуравдугаарт, Хөгжлийн банкны асуудал. Төрийн өмчийн компаниуд өнгөрсөн хугацаанд ямар ч алдагдалгүй явсан. Гэсэн атал зээл төлөх ажил хийгээгүй. Үүнд Засгийн газраас хяналт тавьж, хугацаа тогтоон төлөлтийг хийлгэх нь зөв. Гашуунсухайт Говийн зам дээр тээвэрлэлтийн үнэ хэвэндээ байна. Нэг удаагийн тээвэрлэлт 25 км газарт нийт 85 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа. Ийм луйврыг таслан зогсоох хэрэгтэй. Энэ компани Гашуунсухайтын нүүрсийг зөөж 500 тэрбумыг олж байж, Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй байна. Тэгэхлээр Засгийн газраас хугацаа тогтоох нь зөв гэж харж байна.
Хэмнэлт бол зах зээлд өгч байгаа дохио мөн. Гэхдээ яаж орлого олох вэ гэдэг дээр сайн санаа байхгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Гүйцэтгэлийг хэн хянах, хариуцлагыг хэн хүлээх зэргийг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж төр засаг хэмнэлт хийх хэрэгтэй, хувийн хэвшлийнхнийг дэмжих нь зөв. Цагаан сарын өмнө Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагын дагуу тэтгэврийг нэмсэн хэдий ч 500 мянган төгрөг юунд ч хүрэхгүй хэвээр байна. Барааны үнэ ямар их нэмэгдэж байгааг хүн бүхэн хэлж байна. Монгол Улсад үүнээс илүү хүнд нөхцөл байдал үүсч байсан. Монголбанк, Найман шаргын ханш 200 төгрөгөөс дээш зөрүүтэй байсан удаа байхгүй.
Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бид үргэлж эсэргүүцээд байсангүй. Зөв ажиллаж байвал дэмжинэ. Буруу, бодлогогүй ажиллаж байвал саналаа хэлээд явна.
2012 онд найман тэрбум ам.доллар орж ирдэг байсан. Харин одоо найм дахин багассан байна. Тиймээс урт хугацааны бодлого хэрэгтэй.
Zochin 2022-04-11 192.82.84.199
Huurhunshuuu Odontuya egch
irgen 2022-04-11 202.9.46.92
АН гэж байхгүй болсон шдээ. Юу гээд солиорцгоогоод байна аа. АН – дахиж хэзээ ч бүү сонго монголчуудаа. АНУ-ын б**с долоогчид, дандаа монгол улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг, тэндээс санхүүждэг хулгайчууд
Зочин 2022-04-11 64.119.19.45
УГ НЬ ГУДМАНД ХАШГИРВАЛ СҮРТЭЙ БАЙДАГ ЮМСАН
Харьцуулагч 2022-04-11 49.0.178.81
Өнөөдөр засагт захирагдах нь байна уу, улсын үйлдвэрийг хоёр дахин улсд зардаг, хүчинд суурь тавьж байна уу, өөрсөдөө мөнгөтэй улс тийм юм хийнэ, яг үнэн дээ дан леберал юм чинь захиргаа гэж байхгүй, хууль бол үйлдвэрлэгдсэн, харин түүнийг хэн мөрддөг вэ?, лав л энэ эвгай бишдэг…
Иргэн 2022-04-11 66.181.190.198
Адилхан малнууд байж,
зочин 2022-04-11 192.82.73.204
УГТАА ШҮҮМЖЛЭХ ИХ АМАРХАН АЖИЛ Л ДАА.
ЦАЛИН ӨГДӨГ БОЛ ШҮҮМЖЛЭГЧ ХИЙХ ЮМСАН.
Зочин 2022-04-11 82.135.83.185
Та нар дуэт. Энэ балай авгай бүү донгос
Зочин 2022-04-11 64.119.19.45
ЛАЙ БОЛЖ ТА НАР БАЙСАН БОЛ ЯАХ БАЙСАН БОЛОО ОДООГООРОО ТА НАРЫН ОЛОНХИОРООО БАТЛАСАН ӨР ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХ ГЭЖ ЗОВЖ БАЙНА АНЫХААН
Зочин 2022-04-11 172.90.229.225
2012 онд найман тэрбум ам.доллар орж ирдэг байсан. Харин одоо найм дахин багассан. 2012 онд найман тэрбум ам.доллар орж ирдэг байсан. Харин одоо найм дахин багассан байна. Тиймээс урт хугацааны бодлого хэрэгтэй.эдийн засгийг самардаг, сүйрүүлдэг АН-ыг төрийн эрхэнд дахин гаргаж болохгүй
Зочи 2022-04-11 59.153.112.179
Муухай юмнууд дут! Мөнгөтэй улсыг хүндрэлгүй үед луйвраар аваад хоосортол, хасах баланстай болгож дампууруулдаг. АН одоо байвал 100 жилд ч босохгүй сүйрүүлэх байвдаа
Зочин 2022-04-11 64.119.24.117
С.Одонтуяа авгай чамд тэгээд тодорхой санал байна уу? Та нарын тарьсан балгийг л засч янзлах гэж үйлээ үзэж байна шүү дээ. Битгий нэг их ариун явдадтан царайл
Зочин 2022-04-11 103.229.123.188
төрийн зохицуулалттай зах зээл гэж мэдэх үү?!
Зочин 2022-04-11 59.153.115.159
Та нарын тарьсан балгийг л арилгах гэж зүдэрч байгаа биз дээ.
Зочин 2022-04-11 66.181.177.34
Пүрэвдорж эргүү минь тээврийн үнэ өсөх нь Монголд ашигтай олгой толгой минь
Зочин 2022-04-11 103.212.118.50
Талбайд үзэл бодол, хөгшин хөвөөр нь ялгаварлан хөөх байгаад залуус сайхан амьдал нэхээд суух нь нэг талдаа ичгүүртэй юм шиг,Гэж ухаалаг залуус хэлж байна аа
тархины тураалт МАН 2022-04-11 103.212.118.50
сайхан амьдхал нэхсэн хүүхдүүдийн суултаар эдийн засаг бүхр ч сэргэхгүй. Тэдгээр залуус ажил голохгүйгээр өөрсөдийн хийж чадах ажилд гар бие оролцвол эдийн засаг бүрэн утгаараа сэргэнээ гүйгээр
Зочин 2022-04-11 86.111.137.110
ta buhnii hiisen ajiliin chin byun !!!