Путины эдийн засгийн зөвлөх асан дайныг зогсоох талаар юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Путины эдийн засгийн зөвлөх асан дайныг зогсоох талаар юу хэлэв

Путины эдийн засгийн зөвлөх асан дайныг зогсоох талаар юу хэлэв

Европын орнууд газрын тос, байгалийн хийн тал дээр Оросоос хамааралтай байдлаа багасгахыг хичээсэн ч одоо хүртэл худалдан авалтаа үргэлжлүүлсээр байна. Тэгвэл, барууны орнууд Оросын эрчим хүчний эсрэг “жинхэнэ” хориг арга хэмжээ авснаар Украин дахь дайныг зогсоох боломжтой гэж ерөнхийлөгч Путины эдийн засгийн зөвлөх асан хэллээ.

“Бусад орны эрчим хүчний хэрэглээгээ бууруулна гэсэн мэдэгдлийг Орос нухацтай хүлээж авахгүй байна. Хэрвээ барууны орнууд Оросын экспортод бодит хориг тавьж чадвал нэг, хоёр сарын дотор Украин дахь цэргийн ажиллагаа зогсоно” гэж Путины эдийн засгийн зөвлөх асан Андрей Илларионов онцлов.

“Орос улс одоогийн улс төрийн дэглэмээ хадгалж буй нөхцөлд эерэг ирээдүй харагдахгүй байна” гэж Илларионов хэллээ.

Газрын тос, байгалийн хийн үнэ өнгөрсөн жилээс эхлэн өссөн бөгөөд энэ нь Оросын засгийн газрын нийт орлогын 36 хувийг бүрдүүлж байна. Орлогын ихэнх хувийг Европын холбооноос авдаг аж.

Тодруулбал, Европын холбоо нь байгалийн хийн 40 орчим хувиа, газрын тосны 27 хувиа ОХУ-аас авдаг. Тус холбооны тэргүүн дипломат Жозеп Боррелл хэлэхдээ, “Бид Оросын эрчим хүчний төлөө өдөр бүр нэг тэрбум евро төлдөг” гэлээ.

ОХУ-ын Төв банкнаас гаргасан сүүлийн судалгаагаар эдийн засаг энэ онд найман хувиар унана гэж таамагласан бол Олон улсын санхүүгийн хүрээлэн 15 хувиар буурч магадгүй гэж мэдэгджээ.

Дэлхийн банкны тоо баримтаас харахад, Оросод бараг 20 сая иргэн ядуу амьдарч байна гэв. Ерөнхийлөгч Путин энэ тоог хоёр дахин бууруулна гэж амласан. Тэгвэл, одоо эдийн засаг хүндэрснээр эдгээр хүмүүсийн тоо хоёр, гурав дахин нэмэгдэх боллоо гэж Андрей Илларионов хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж