Чечень: Оросын цэргүүд Киевийг эзлэн авна

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Чечень: Оросын цэргүүд Киевийг эзлэн авна

Чечень: Оросын цэргүүд Киевийг эзлэн авна

ОХУ-ын Бүгд Найрамдах Чечений  тэргүүн Рамзан Кадыров Даваа гаригийн үүрээр Оросын зэвсэгт хүчин Мариуполь боомт, Киев болон Украины бусад хот руу дайралт хийнэ гэж мэдэгджээ.

Кадыров "Мариуполь төдийгүй бусад газар, хот, тосгонд ч довтолгоо хийх болно" гэж өөрийн "Telegram" хуудаснаа  байршуулсан видео бичлэгтээ хэлэв. Мөн "Луганск, Донецкийг эхний ээлжид бүрэн чөлөөлж, дараа нь Киев болон бусад бүх хотыг авна" гэж хэлсэн байна.

Чечений тэргүүн Кадыров өөрийгөө Путины гар хөл нь гэж хэлдэг. Тиймдээ ч шинээр түрэмгийлэх үед Украины бүх хот Оросын мэдэлд ороход эргэлзэх зүйлгүй гэж итгэл дүүрэн ярьсан. Кадыровыг АНУ болон Европын холбооноос олон улсын эрх ашгийг зөрчсөн гэж удаа дараа буруутгаж байсан. Гэвч тэрбээр АНУ болон Европын холбооны мэдэгдлийг үгүйсгэдэг аж.

Москва 1991 онд ЗХУ задран унасны дараа Оросын өмнөд хэсгийн лалын шашинтнууд голчлон оршин суудаг Чеченьд салан тусгаарлагчидтай хоёр удаа дайтаж байв. Тэр цагаас хойш бүс нутгийг сэргээн босгохын тулд асар их мөнгө зарцуулж, Кадыровт их хэмжээний бие даасан эрх Оросоос олгосон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
136
ТэнэглэлТэнэглэл
38
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж