Инээдмийн жүжигчин Крис Рок мөнгө авах хүртлээ Оскарын шагнал гардуулах ёслолын талаар ярихгүй гэж “Palm Springs Desert Sun”-д ярьжээ. Калифорни мужийн Индио хотод болсон шоу дээр Рок "Би зүгээр байна. Надад өөрийн гэсэн шоу байна. Надад мөнгө төлөх хүртэл би Оскарын шагнал гардуулах ёслолын тухай ярихгүй. Би сонсголоо ч сэргээсэн" гэж сэтгүүлчдэд ярив.
Өнгөрсөн сард болсон 94 дэх Оскарын наадмын үеэр шагнал гардуулахаар тайзан дээр Крис Рок Жада Пинкетт Смитийн халзан толгойг онилон шоглосон. Крис Рок "Жада, би чамд хайртай, ‘GI Jane 2’, үүнийг үзэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж хэлснээр Уилл Смитийн дургүйцлийг хүргэн, алгадуулсан.
Тус хэргээс болж Уилл Смит 10 жил Оскарын наадамд оролцохгүй байх шийтгэл хүлээсэн юм. Оскарын маргааны дараа Крис Рокын 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн "Эго үхлийн ертөнц" аялан тоглолтын тасалбарын борлуулалт дээд цэгтээ хүрсэн.
Эх сурвалж: Insider
Холбоотой мэдээ