Австрийн удирдагч Путинтэй уулзаж, энхийн гүүр бүтээнэ | News.MN

Австрийн удирдагч Путинтэй уулзаж, энхийн гүүр бүтээнэ

Австрийн удирдагч Путинтэй уулзаж, энхийн гүүр бүтээнэ

Австрийн удирдагч Путинтэй уулзаж, энхийн гүүр бүтээнэ

Австрийн канцлер Карл Нехаммер Даваа гаригт Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана.  Уулзалтаар Орос, Украины хооронд энхийн гүүр байгуулж, түрэмгийлэлийг зогсооно гэж найдаж буйгаа илэрхиилэв. Европын холбооны удирдагч Нехаммер болон Путины уулзалт нь хоёрдугаар  сарын 24-нд Орос Украин руу довтолж, Москваг тусгаарлах гэсэн Барууны хүчин чармайлт эхэлснээс хойших анхны нүүр тулсан мөч болно.

Нехаммер Ням гаригт твиттер хуудсандаа "Би маргааш Москвад Владимир Путинтэй уулзах гэж байна" гэж бичжээ.Тэрбээр Австрийн байр суурийг дурдаж, "Бид цэргийн хувьд төвийг сахисан байр суурьтай боловч Оросын түрэмгийлэлд тодорхой үзэл бодлоо илэрхийлнэ" гэж бичжээ.

Мөн "Үүнийг зогсоох ёстой! Хүмүүнлэгийн коридор, гал зогсоох, дайны гэмт хэргийг бүрэн мөрдөн шалгах хэрэгтэй" гэв.

Путин Даваа гаригт Нехаммертай хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “РИА” агентлагт мэдэгдэв. Нехаммер өнгөрсөн Бямба гаригт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Киевт уулзсаны дараа Москвад айлчлахаар болжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2022-04-11 66.181.177.34

ОРОС ЭНЭ ДАЙНД ХЭДИЙ НЬ ЯЛАГДСАН

Avatar

ҮНЭН 2022-04-11 66.181.177.34

ПУТИНТАЙ УУЛЗАЖ ИРЭЭД ОРОСУУД ЭНЭ ДАЙНД УЛАЙРЧ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛСНЫГ ОЙЛГООД ИХ СЭТГЭЛЭЭР УНАСАН БАЙНА ЛЭЭ

Avatar

Ovgon 2022-04-11 192.82.80.154

фашист путлер украйнд ялагдчаад бачимдахдаа энгийн иргэдийг а.лж хядаж тачаалаа тайлж байна . уг нь дайн эхлүүлэхдээ их л сүржин юм яриад, украйны ард түмэн орос цэргийг цэцэг барьж угтаад өөртөө крем шиг нэгтгэх юм яриад байсан чин фашист арми нь хиар цохиулаад нүдний булай болж бна ккк, арчаагүй ч гуйлгачин болдоо кк. умхий орос жижигхэн чеченийг дийлэхгүй 10 жил байлддаг ядарсан гуйлгачин орос хэвээрээ байгаа юм байна. Путлерын фашист дэглэм нурж унах нь тодорхой боллоо.

Avatar

Зочин 2022-04-11 66.181.189.148

Ямар ч байсан Домбассыг гүйцэд чөлөөлж,Мариупольд байгаа бандерчуудыг гадны хөлснийхөнтэй нь цуг устгаж байж энхийн тухай ам нээх байх

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2022-04-11 192.82.70.187

Орос Украйны дайны гол 3 шалтгаан: 1/ЗХУ задарсныг хүлээн зөвшөөрөхгүй хүч ОХУ-д аяндаа хүчээ авч, энэ хүчний бэлэг тэмдэг, итгэл найдвар нь Путин болсон.2/НАТО АНУ-ын ганц туйлт бодлогыг нь хэрэгжүүлэх хэрэгсэл болж, оросын баруун хилд тулж ирсэн нь оросуудын дургүйцлийг өдөөсөн.3/Украйны үндсэрхэг үзэлтнүүдийн орос хэлээр ярьдаг иргэдийнхээ эсрэг ялгаварлан гадуурхах бодлого, үйлдлийг НҮБ, барууны орнууд хүлээн зөвшөөрсөн явдал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж