Австрийн удирдагч Путинтэй уулзаж, энхийн гүүр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Австрийн удирдагч Путинтэй уулзаж, энхийн гүүр бүтээнэ

Австрийн удирдагч Путинтэй уулзаж, энхийн гүүр бүтээнэ

Австрийн канцлер Карл Нехаммер Даваа гаригт Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана.  Уулзалтаар Орос, Украины хооронд энхийн гүүр байгуулж, түрэмгийлэлийг зогсооно гэж найдаж буйгаа илэрхиилэв. Европын холбооны удирдагч Нехаммер болон Путины уулзалт нь хоёрдугаар  сарын 24-нд Орос Украин руу довтолж, Москваг тусгаарлах гэсэн Барууны хүчин чармайлт эхэлснээс хойших анхны нүүр тулсан мөч болно.

Нехаммер Ням гаригт твиттер хуудсандаа "Би маргааш Москвад Владимир Путинтэй уулзах гэж байна" гэж бичжээ.Тэрбээр Австрийн байр суурийг дурдаж, "Бид цэргийн хувьд төвийг сахисан байр суурьтай боловч Оросын түрэмгийлэлд тодорхой үзэл бодлоо илэрхийлнэ" гэж бичжээ.

Мөн "Үүнийг зогсоох ёстой! Хүмүүнлэгийн коридор, гал зогсоох, дайны гэмт хэргийг бүрэн мөрдөн шалгах хэрэгтэй" гэв.

Путин Даваа гаригт Нехаммертай хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “РИА” агентлагт мэдэгдэв. Нехаммер өнгөрсөн Бямба гаригт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Киевт уулзсаны дараа Москвад айлчлахаар болжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж