АТҮТ 25 сая төгрөгөөр тэмдэг хийлгэж "хэмнэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

АТҮТ 25 сая төгрөгөөр тэмдэг хийлгэж "хэмнэнэ"

АТҮТ 25 сая төгрөгөөр тэмдэг хийлгэж "хэмнэнэ"

УИХ-ын дарга, Ерөнхий сайд том оврын жийпнээс татгалзахыг үүрэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, хязгаарлаж болох зардлыг тэвчихийг анхааруулж буй. Энэ үед Авто тээврийн үндэсний төв "Тэргүүний ажилтан тэмдэг" хийлгэхээр тендер зарлаж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байрлуулсан байна. Энэхүү тэмдэг худалдан авах төсөвт өртөг нь 25 сая төгрөг аж. Тендерийн материалыг дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл хүлээн авах гэнэ. 

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн цалин, татвар бахь хэвэндээ байгаа энэ үед төрийн албаныхан татвар төлөгчдийн мөнгийг зохисгүй зарцуулж буйн ердөө ганцхан жишээ нь энэ.

Түгжрэл дээд цэгтээ хүрч, ачаа эргэлт гацаж, нийлүүлэлт буурснаас бараа бүтээгдэхүүн өссөөр буй энэ  үед Авто тээврийн үндэсний төв ажлаа сайн хийж буй гэж үзэн өөрсдийгөө шагнахаар тэмдэг хэвлүүлэхээр тендер зарлажээ. Тэвчиж болох зардалд тэмдэг ордоггүй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж