Цагдаа нар Роналдогийн хэргийг зүгээр өнгөрүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Цагдаа нар Роналдогийн хэргийг зүгээр өнгөрүүлсэнгүй

Цагдаа нар Роналдогийн хэргийг зүгээр өнгөрүүлсэнгүй

Английн Премьер лигийн 31 дүгээр тойргийн хүрээнд Эвертон талбайдаа Манчестер Юнайтедын хүлээн авч, 1-0 гэсэн харьцаатай ялсан. Тоглолт дууссаны дараа хувцас солих өрөө рүү явж байсан Роналдо нэгэн хөгжөөн дэмжигчийн гар утсыг газар шидэж, эвдэлсэн хэрэг гарчээ.

Энэ үйлдлийнхээ төлөө Роналдо өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан ч Мерсисайд хотын цагдаагийн газар зүгээр өнгөрөөх бодолгүй байгаа аж. Тус хотын цагдаагийн мэдэгдэлд “Гудисон цэнгэлдэхэд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг шалгаж эхэлсэн. Тамирчид 14:30 цагт талбайг орхиж явах үеэр зочин багийн нэг тоглогч хөгжөөн дэмжигч рүү халдсан гэх мэдээлэл ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан одоогоор "Эвертон" клубтай хамтран камерын бичлэгийг шалгаж, гэмтсэн хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохоор гэрчүүдийн мэдүүлгийг авч байна. Энэ хэргийн талаар мэдэж буй хүн Мерсисайд хотын цагдаагийн газрын олон нийтийн мэдээллийн төвтэй холбоо барина уу” гэжээ.

"Манчестер Юнайтед" клубын зүгээс дээрх хэргийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хамтран ажиллана гэж мэдэгджээ.

Кристиано Роналдо өөрийн цахим хуудаснаа “Манай багт тохиолдсон шиг хүндхэн мөчүүдийн дараа сэтгэл хөдлөлөө барих нь амаргүй. Гэсэн хэдий ч бид үргэлж хүндэтгэлтэй, тэвчээртэй байж хөлбөмбөгт дуртай залууст үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Би уурлаж, бухимдсандаа уучлалт гуйж байна. Хэрэв боломжтой бол шударга тоглолт, жинхэнэ тамирчны үлгэр жишээг харуулж, тэр хөгжөөн дэмжигчийг Олд Траффордод урьмаар байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж