"Төв банкны хараат бус байдал алдагдахгүй, мөнгө хэвлэхгүй”

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

"Төв банкны хараат бус байдал алдагдахгүй, мөнгө хэвлэхгүй”

"Төв банкны хараат бус байдал алдагдахгүй, мөнгө хэвлэхгүй”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 5-ны өдөр Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд мөнгө хэвлэхгүй байх, өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдааг давтахгүй байхыг анхааруулсан. Хуулийн төслийн талаар олон нийтэд танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд, Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

ТӨВ БАНК ХЭНЭЭС Ч ХАРААТ БУСААР ШИЙДВЭР ГАРГАДАГ БАЙХ ЁСТОЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргадаг, цаашид ийм байх ёстой. Ер нь төв банкны ерөнхийлөгч 2-3 их хурлын гишүүн хэвлэлийн мэдээ хийхээр огцорчихдог байж болохгүй. Энэ бол тусгаар тогтносон улс… Бид ийм эмзэг төртэй байж болохгүй” гэж онцолсон.

ЗАСГИЙН ГАЗАР ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА, ТӨВ БАНК ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА Л ХИЙНЭ

Сангийн сайд Б.Жавхлан:

-Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг хутгаж болохгүй. Уялдуулах харин заагтай. Бид энэ хуулийг өргөн барихдаа энэ зарчмыг маш нарийн барьж байна. Төв банкийг улс төрийн юм уу өөр шахаанд оруулж, мөнгөний нийлүүлэлт болон бусад зохистой агреггатуудын баланс алдагдуулж, мөнгөний том макро баланс алдагдуулах алхмыг хэрхэвч хийлгэж болохгүй. Засгийн газар хийх ёстой ажлаа, төв банк хийх ёстой ажлаа л хийнэ. Өөрөөр хэлбэл мөнгө хэвлэнэ, мөнгөний нийлүүлэлт гэдэг ойлголт зохистой түвшиндээ байна гэдгийг ойлгоорой. Тийм учраас тэр зарчмаа энэ хуулиндаа нарийн чанд барьж, хуулийн хэрэгжилтдээ ч нарийн баримталж, ил тод байх болно” гэсэн юм.

МОНГОЛБАНК МӨНГӨ ХЭВЛЭХГҮЙ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Энд мөнгө хэвлэхгүй. Хөтөлбөр гарах үед байнга л энэ асуулт гарч ирдэг. Бид Covid-19-ийн хүнд үед Засгийн газрын эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа тогтворжуулах, сэргээх хөтөлбөрийг хамт хэрэгжүүлж байхдаа аль болох мөнгө хэвлэхгүй, банкны салбарт хуримтлагдсан байгаа чөлөөт эх үүсвэрийг түлхүү ашиглая гэдгээр явсан. Өнгөрсөн онд хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл хүртэл гаргасан. Банкуудын эзэмшиж байсан төв банкны үнэт цаасан дээр байсан чөлөөт хөрөнгийг тодорхой хүүний хөнгөлөлт үзүүлэх замаар зээл болгож гаргасан. Зээл 20 хувиар өссөнөөр эдийн засгийн сэргэлт гарч, 2021 онд 1.4 хувь өссөн” гэж мэдээлсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж