Сүү, өндөгний үнэ 12 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Сүү, өндөгний үнэ 12 хувиар өсчээ

Сүү, өндөгний үнэ 12 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 2.4 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.9 хувиар өсчээ.

Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ хамгийн их өсөлттэй буюу 11.6  хувь нэмэгдсэн бол мах, гурилны үнэ тогтвортой байна. Харин автобензин, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ 0.9-7.7 хувийн өсөлттэй гарчээ. Орон нутагт гурил, будаа, мах, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.2-3.4 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Хил гааль болон дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа. Тиймээс өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хоёр сар тасралтгүй өсч байна.

Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж. Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас гурван хувиар, өмнөх долоо хоногоос 0.9 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв.

Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөнийг доорх инфографикаас та бүхэн харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж