Британийн Ерөнхий сайдын Худалдааны элч Монгол Улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Британийн Ерөнхий сайдын Худалдааны элч Монгол Улсад айлчилна

Британийн Ерөнхий сайдын Худалдааны элч Монгол Улсад айлчилна

Их Британийн Ерөнхий сайдын Худалдааны элч, парламентийн гишүүн Даниел Кочински нь Монгол Улсад 2022 оны 4-р сарын 9-өөс 14 хүртэл айлчилж байна. Ноён Кочински нь Монголыг хариуцах Худалдааны элчээр 2020 оны 10-р сард томилогдсон бөгөөд цар тахлын байдлаас шалтгаалан айлчлал нь хойшлогдоод байсан юм.

Тэрбээр айлчлалаа Оюу Толгойн уурхайд зочлон эхлүүлнэ.

Ноён Кочински нь БШУ, Эрчим хүч, УУХҮ яамны сайд нартай болон Нийслэлийн Засаг даргатай уулзана. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, байгаль орчин болон бусад асуудлаар ярилцах юм.

Британийн ЭСЯ, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон МҮХАҮТ хамтран 4-р сарын 13-нд ‘’Монгол-Их Британийн бизнесийн форумыг’’ зохион байгуулж байгаа бөгөөд тус форум нь хоёр улсын худалдааны харилцааг эрчимжүүлэх зорилготой ба ноён Кочински форумыг нээн оролцоно.

Айлчлалын талаар Д. Кочински хэлэхдээ ‘’Британийн Ерөнхий сайдын Монгол дахь Худалдааны элчээр томилогдсондоо баяртай байна. Монгол Улсад анхны айлчлалаа хийн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэн ажиллах болно’’ гэжээ.

МҮХАҮТ-д 4-р сарын 13-нд болох ‘’Монгол-Их Британийн бизнесийн форумд’’ оролцохыг хүсвэл энэ линкээр орж бүртгүүлнэ үү: https://www.mongolchamber.mn/event/2960

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж