УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Г.Амартүвшинд лайв хийж, зөвлөгөө өгөв. Тэрбээр "УИХ-ын гишүүн зориуд олон нийтийг төөрөгдөлд оруулах зорилгоор өөрийгөө түдгэлзүүлье гэх хүсэлт тавьж, шударга хүний дүрд тоглож байна. Үгүй бол хуулиа мэдэхгүй байна. Энэ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх ямар ч боломжгүй" гэв.
Тодруулбал, "УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрөө түдгэлзэх хүсэлтээ өгөхөөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдах хэрэгтэй болно. Тус дэд хороо хуралдаад, "Энэ хүн өөрөө түдгэлзүүлэх хүсэлтээ өгөх хууль зүйн үндэслэлгүй байна" гээд энэ асуудал зогсоно. Би тухайн үед УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгч байхад Ц.Нямдорж сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэн шалгах тухай асуудлыг өөрийнх нь хүсэлтээр хэлэлцэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл хуулийн мухардалд орлоо" гэж байсан. Хэрвээ Г.Амартүвшин гишүүн өөрийн түдгэлзэх хүсэлтээ өгвөл дэд хорооноос хуулийн мухардалд орж, хэлэлцэх үндэслэлгүй гээд буцаана. Тэгэхээр дахин олон нийт бухимдаж, маргалдана. Тиймээс УИХ-ын гишүүн өөрөө хуулийн хүрээнд асуудлаа харж, би өөрөө түдгэлзэх хүсэлтээ өгөх эрхгүй гэдгийг мэдэх ёстой. Энэ албан бичгийг нэг бол зориудаар мэдсээр байж олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой бол нөгөөх нь хуулиа огт мэдэхгүй байна" гэсэн үг хэмээн тайлбарлав.
Өөрөөр хэлбэл, хүчирхийллийн дуулианд холбогдож байсан бүрэн эрхээсээ түдгэлзэж байсан Д.Гантулгын хэлснээр бол УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зүгээр "шоудаж" байгаа бололтой.
Түүний хувьд өмнө нь хүчирхийллийн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ түдгэлзсэн анхны УИХ-ын гишүүн болж, шуугиан дэгдээж байсан. Хүчирхийллийн хэрэгтэй холбоотой Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, хүчирхийллийн эсрэг байгууллагууд нэгдэн тэмцсэнээр түүнийг огцроход хүргэсэн юм.
Холбоотой мэдээ