Унадаг дугуйгаар ажилдаа явдаг дэлхийн удирдагчид | News.MN

Унадаг дугуйгаар ажилдаа явдаг дэлхийн удирдагчид

Унадаг дугуйгаар ажилдаа явдаг дэлхийн удирдагчид

Унадаг дугуйгаар ажилдаа явдаг дэлхийн удирдагчид
Доналд Трампын хувьд унадаг дугуйг зүгээр л биширдэг

Дэлхийн ямар ч улсын тэргүүн, сайд, өндөр албан тушаалтан тансаг зэрэглэлийн автомашин хөлөглөж, хамгаалалтын албаар "хашуулан" энгийн иргэдэд түгжрэл үүсгэх дуртай. Африкийн нэн ядуу улсын Ерөнхийлөгч хүртэл улсын төсвөөр үнэтэй машин худалдан авч, засмал дээр цуваа үүсгэх сонирхолтой байдаг. Чухам улсын тэргүүн гэдэг утгаараа дэлхий нийтэд сүртэй, чинээлэг, хүчирхэг харагдах ёстой мэт үзэл суртал оршдог болов уу.

Эсрэгээрээ  дэлхийн зарим алдартай удирдагчид унадаг дугуйгаар өдөр тутмын ажлаа гүйцэтгэдэг байна. Унадаг дугуй жийдэг эдгээр улстөрч эрхмүүд дэлхийн дулаарлыг үүсгэж буй нүүрстөрөгчийн ялгаруулалт бууруулахад хувь нэмрээ оруулахын тулд машин унахаа больсон гэж тайлбарладаг.

Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын бараг 25 хувийг моторжуулсан тээврийн хэрэгслээс ялгарах утаа  эзэлдэг. Мөн  хот, тосгоны хүмүүсийн  80 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо утаа их ялгаруулдаг моторт тээврийн хэрэгслийг сонгодог аж.

Унадаг дугуй ашиглах болсон шалтгаан нь эрүүл мэндийн асуудалтай холбогдох удирдагчид ч бий. Үнэндээ дугуй унах нь эрүүл мэндэд тустай. Жишээлбэл, зүрх судасны болон аэробикийн фитнессийг сайжруулж, цусны даралтыг бууруулж, эрч хүчийг нэмэгдүүлж, булчинг бэхжүүлж, зохицуулалтыг сайжруулдаг. Элдэв шалтгаанаас үл хамааран хамгийн даруухан тээврийн хэрэгслээр зорчиж буй улстөрчийг харах нь үргэлж сэтгэл хөдөлгөм дүр төрх юм.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон
Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер, Лондон хотын дарга (одоогийн Ерөнхий сайд) Борис Жонсонтой хамт.
Бельгийн хаан Филипп, хатан хаан Матильд нар
Маттео Ренци, Италийн Ерөнхий сайд асан (2014-2016)
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози (2007 оноос 2012 оны тавдугаар сарын 15 хүртэл)
Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон (2010-2016).

 

Румын улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис
Уго Рафаэль Чавес Фриас 1999 оноос 2013 онд нас барах хүртлээ Венесуэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер бол дугуйн спорт сонирхогч юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш
Австралийн Ерөнхий сайд асан Тони Эбботт (2013-2015)
Голландын хаан хатан хаан Максима, хаан Виллем Александр нар
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Данийн Ерөнхий сайд Ларс Локке Расмуссен нар дугуйгаар зугаалж байна.
Египетийн одоогийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси (баруун талаасаа гуравдахь)
Билл, Хиллари Клинтон нар
Азербайжаны одоогийн ерөнхийлөгч Илхам Алиев
Барак Обама болон түүний охин Малиа

Эх сурвалж: AutoJosh 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-11 103.80.210.183

шоуны зураг байна даа.

Avatar

Зочин 2022-04-11 202.21.109.77

Huuk g*** dugui unaad yavj chadahuu chadkue naad g*** chin zahiin bandi tsohino gedeg medej baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж