ОХУ: Украины дайны ерөнхий командлагчийг шинээр томилов

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

ОХУ: Украины дайны ерөнхий командлагчийг шинээр томилов

Орос улс Украинд энгийн иргэдийг хоморголон хөнөөсөнтэй холбоотойгоор тулалдааны дараагийн үе шатаа шинээр төлөвлөв. Тодруулбал, оросууд Украины дайны шинэ командлагчаа томилжээ. Энэ нь Оросын хамгийн туршлагатай цэргийн офицеруудын нэг, Сири болон бусад дайнуудад оройлон оролцож, энгийн иргэдэд харгис хэрцгий ханддаг гэгдэж байсан, 60 настай генерал Александр Дворников гэж “Associated Press” мэдээллээ. Генералын томилгоог АНУ-ын өндөр албан тушаалтан баталсан гэв.

Александр Дворников нь 1982 онд командлагчаар ажиллаж эхэлснээсээ хойш тасралтгүй албан тушаал ахисаар иржээ. Тэрбээр Чечений хоёрдугаар дайны үеэр байлдаж, улмаар 2015 онд Сири дэх Оросын цэргүүдийг удирдаж байв.

Дворниковын удирдлаган дор Оросын цэргүүд хотуудыг сүйтгэж, их буугаар довтолж байсан ба бүдүүлэг хийцтэй баррель бөмбөг хаях зэргээр эсэргүүцэгчдийг хэсэгчлэн бут ниргэдгээрээ алдартай ажээ. Тодруулбал, 10 гаруй жил үргэлжилсэн дайнд 350 мянган хүний амь үрэгдсэн гэж НҮБ мэдээлэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2016 онд Дворниковыг Оросын баатар цолоор шагнажээ. Энэ нь тус улсын цэргийн дээд шагналуудын нэг юм.

“Ямар ч генералыг шинээр томилсон байсан Орос улс Украинд стратегийн бүтэлгүйтэлтэй тулгарсан гэдэг нь үнэн. Шинэ генерал нь ялгаагүй л Украины энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг, харгислалыг өдүүлэх болно” гэж Цагаан ордны Үндэсний аюулгүйн байдлын зөвлөх Жейк Сулливан мэдэгдлээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки энэ санааг мөн л давтаж, “Сири дэх харгислалыг удирдаж байсан генерал Украины дайны ерөнхий командлагч болсноор газар дээрх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэжээ. Тулааны талбарт шинэ удирдагч томилсноор Донбасс дахь Оросын хяналтыг өргөжүүлэхээр бэлтгэж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж