"Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье" | News.MN

"Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье"

"Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье"

"Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье"

НЭМЭЛТ:

МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийх асуудлыг дэмжлээ. МАН-ын бүлэг 10.00 цагаас хойш хуралдаж дөнгөж сая завсарлалаа. Бүлгээр хоёр асуудал хэлэлцжээ. Мөн гишүүдийн дийлэнх нь төсөвт тодотгол хийхийг дэмжсэн байна.
МАН-ЫН БҮЛЭГ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ
Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР:
-2022 онд эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үнийн өсөлт. 2021 онд 2022 оны төсвийг ярьж байхад УИХ дээр гишүүд дээрх асуудлыг хөндөж ярьсан. Бид энэ онд нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан хил дээрх нөхцөл байдал сайжрахгүй байна. Мөн Украинд болж буй асуудлаас үүдэн гадаад худалдааны хүндрэл бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжлэх төлөв харагдаж байна. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтийг өөрчилж байна. Тиймээс залуусын жагсаалд гол яригдаж байсан асуудал нь үнийн өсөлт байсан. Үүнтэй холбоотой төсөвт тодотгол хийхийг бүлэг дэмжлээ. Төсөвт тодотгол хийж буй шалтгаан нь ам.доллар, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Их хэмжээний эрэлт бий болговол хоёр төрлийн бэрхшээлийг эдийн засагт бий болгоно.
Нэгдүгээрт, төгрөгийн ханш унах, валютын нөөц хомсдоход хүргэж байгаа. Их хэмжээний эрэлт бий болмогц одоо хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам нэмж ачаалал болно. Одоо хил дээр ачаа овоорсон байхад дээр нь нэмээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх, зарим төсвөөр худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гаднаас орж ирэх бараанууд одоо байгаа тээвэр ложистикийн хүндрэлүүдэд нэмэлт ачаалал нэмж байна. Энэ нь тээвэр ложистикийн үнийг улам нэмэгдүүлэх, хөөрөгдүүлэх тул энэ асуудлыг бүлэг дээр ярьж, гишүүдийн 100 хувийн саналаар төсвийн тодотголыг хийе гэдэг зарчмын саналыг дэвшүүлж байна. Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэмсэн. Үүнтэй уялдаж төсвийн бодлогоо хэрэгжүүлэхгүй бол үр дүн бага байна.
"ГИШҮҮД УТАСНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛҮҮЛДЭГГҮЙ"

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Гишүүд дөрвөн тэрбумыг төсөвтэй авдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Хэзээ ч тийм зүйл байгаагүй. Тэр бол аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулж буй эрхтэй холбоотой асуудал. Гишүүд хууль санаачлахдаа 20 сая төгрөг авдаг гэдэг нь ташаа мэдээлэл. Өмнө нь ч тийм байгаагүй. Гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Бензиний төлбөр сарын хугацаанд 500 мянган төгрөг байдаг. Гишүүд нэг зөвлөхтэй, нэг туслахтай, орон нутагтаа ажиллах хоёр бие төлөөлөгчтэй байдаг. Ер нь УИХ-ын нийт зардал 50 тэрбум төгрөг байдаг.

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, дэд дарга нар л албаны унаа унаж байгаа. Өөр нэг ч албаны унаатай гишүүн байхгүй. Дандаа хувийн унаа унадаг. Шуудан, харилцаа холбооны зардал 100 хувь өөрөөс нь байдаг. Хуучин төсвөөс төлдөг байсан. Одоо ганцхан сардаа бензиний лимит таван төгрөг аваад, хувийнхаа машинд хийгээд явж байна. Одоо хувийн машин хорих уу үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Ордны дотор баахан том тэрэг орж ирээд байна гэж та хэд хараад байгаа байх. Дандаа хувийн машин байгаа шүү. Албаны том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний талаар хэлэхэд хуулийн хувьд түдгэлзэх гэдэг ойлголтыг УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлд заасан. Тухайлбал, Ерөнхий прокурор тодорхой нөхцөлд түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах заалттай. Ингэхдээ, Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд нэгдсэн хуралдаанд нууцаар санал хураах асуудлыг хэлэлцэх дэг жаягтай. Харин УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргах тохиолдол бий. Гэхдээ Г.Амартүвшин гишүүн ёс зүйн хувьд саад болохгүйгээр хүсэл эрмэлзлээ харуулах нь чухал гэж бодож байна.
Ямар тохиолдолд Ерөнхий прокурор санал оруулдаг вэ гэхээр бүрэн эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад болоод байвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж буюу бүрэн эрхийнх нь үйлчлэлийг түр зогсоох явдал юм. Түүнээс биш гишүүнийг нь болиулах асуудал бол түдгэлзүүлэхтэй хамаагүй. Г.Амартүвшин гишүүний хувьд түдгэлзүүлж шалгаж өгөөч ээ гэж хэлж байна. Яг өнөөдөр гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулах эрхтэй субъект бол Улсын ерөнхий прокурор. Энэ асуудлаар өнөөдөр хүсэлт гаргаагүй байна. Хэмнэлтийг огт хийгээгүй гэж ярьж болохгүй. Төсвийн тодотголыг бид хоёр сарын өмнө хийлээ. 680 тэрбум төгрөгийн тэтгэврийн эх үүсвэрийг улсын төсөвт хэмнэлт хийх замаар оруулж ирсэн. Тэтгэвэр нэмж авсан бүх хүмүүс улсын төсөв, УИХ, Засгийн газрын харьяа бүх байгууллагаас гаргасан хэмнэлтээр санхүүжүүлсэн. Дахиж тодотгол оруулж байна гэдэг нь хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлага гарч байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
-Нийт 110 гаруй төрийн өмчит компаниудаас ашигтай ажиллаж байгаа нь цөөн байна. Үүний заримыг нь татан буулгах бол, заримыг нь нэгтгэж, иргэд олон нийтийн хяналтад аваачиж Хөрөнгийн биржээр олон нийтийн хяналтад аваачих ажлыг хийнэ гэдгийг Ерөнхий сайд зарласан. Хэмнэлтийг төрийн өмчид компаниудад хийнэ. Төсвийн байнгын хорооноос жил бүр аудитын газраас аудитын хяналт хийх үүрэг чиглэлийг баталдаг. Төсвийн тодотгол, хэмнэлтийн горимтой холбоотой УИХ-ын дарга үүрэг чиглэл өгсөн.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР:
-Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал дээр сайн ярилцаж байж шийдвэр гаргах ёстой. Уг нь энэ мөнгө хүндээ зориулагддаг мөнгө. Тэгэхээр Нийгмийн даатгалын багц хуулийг удахгүй өргөн мэдүүлэх байх. Уг хуульд НДШ, тэтгэврийн бодлогыг хэрхэн шинэчлэх үү гэдэг талаар тодруулж байгаад хамтад нь шийдэх болов уу. Энэ удаагийн төсвийн тодотгол жижиг сажиг, бага дүнтэй зардлыг хасах замаар шийдвэрлэнэ гэж ойлгож болохгүй. Хөрөнгө оруулалт, урсгал зардал гадаадын зээлийг хамарсан томоохон таналт явагдах болов уу гэж бодож байна. Засгийн газраас төлөвлөлтийг хийж байгаа.
МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛД ЕРӨНХИЙ САЙД ОРОЛЦОЖ БАЙНА

НЭМЭЛТ:

МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төсөв тодотгох асуудлыг хэлэлцэж байгаа бол үдээс хойших хуралдаанаар авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах буюу төв талбайд жагссан залуусын шаардлагыг хангаж, Эрүүгийн хуулийн 22.1-т өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх асуудлаар шийдвэр гаргах юм байна.

МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна. Өнөөдрийн /2022.04.11/ хуралдаанд дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Эргэн сануулахад, өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчдын шаардлагад хариу өгөх үеэр "Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна" хэмээн мэдээлсэн билээ. Энэ дагуу дээрх асуудлаар хуралдаж байгаа аж.

Мөн өнгөрөгч амралтын өдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг өнөөдөр бүлгийн хурлаар оруулах гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

👎🖕 2022-04-11 64.119.22.206

Төрөөс баяжсан лалруудыг сайн шалгамаар бгаа юм даа. Төрд гарсан хүн гэнэт л баяжаад бдагыг ойлгодоггүй бгаа шүү сдаанууд минь

Avatar

Хаана тавьчаад хаанаас алхсанаа хэлчих 2022-04-11 64.119.22.206

Эд нар бүр нэг нүглийн нүдийг гурилаар хуурч ажиллаад сурчихсан хөгийн л******д шүү. Хүнд нь тааруулж гэдэг шиг ардтүмэнийг доромжилж ханахгүй лалрууддаа

Avatar

ylc 2022-04-11 132.194.33.146

# ##

Avatar

° 2022-04-11 132.194.33.146

zailyul

Avatar

z 2022-04-11 132.194.33.146

500x

Avatar

xydaldax10.000$ 2022-04-11 132.194.33.146

abt zogsool, dapamt harassment.

Avatar

# ux mungu ylcuun bankaap,kbutanza.# p? abtms 2022-04-11 132.194.33.146

1belneer, ..
money order ###,ki.

Avatar

Зочин 2022-04-11 202.55.191.130

Huviin TOM teregnuudee yamar munguur avsan be, tailbarlana uu!

Avatar

ard 2022-04-11 202.9.46.118

хүүхэд хуурсан жүжигэээ боль зүгээрл нам дагасан өлөн шуналт ханаж цадахгүй хулгаачуудынхааа хамаг доллор зээл нэриидлээр хулгаалсанааа төлүүлчих эсвэл удмаар нь цаазаллллл хүн хогуудыг тэр бум доллороооо төлллллл өлөнгүүдээээ

Avatar

Зочин 2022-04-11 139.5.219.136

Төрөөс төрсөн тэрбумтнууд тэр хашаанд бөөгнөрчээ.

Avatar

Ц. Эрдэнэбат 2022-04-11 202.9.46.72

УИХ-ын гишүүд баян юм аа!!! Хашаанд байгаа *том* машинууд дандаа хувийнх, албаны машин нэг ч байхгүй!та нар андуураад байна гэжээ…ккк

Avatar

Зочин 2022-04-11 202.126.89.185

Санаагаар болдог бол экс ерөнхий сайдууд болох М.Энхсайхан, Д.Бямбасүрэн, Баяр нарыг буцаж авчрааад ажиллуулах юмсан……

Avatar

Bidon 2022-04-11 66.181.161.44

Naaduul chin zolbin hulgaichuud sh te

Avatar

Зочин 2022-04-11 139.5.217.183

Бага хэмнэлтээр ихийгээ далдлан замхруулах вий эд нар

Avatar

Зочин 2022-04-11 139.5.217.183

ОДОО НААД МАШИНЫ ЯРИАГАА БОЛЬЖ ҮЗ .ТА НАРЫН ТАНСАГЛАЛ ИДЭЖ УУСЭЫ ЧИНЬ ДЭРГЭД НААД МАШИНУЖД ЧИНЬ ШҮЛС ХАЯХТАЙ АДИЛ

Avatar

Зочин 2022-04-11 142.79.202.93

Хувьдаа авчихсан уу. Дуудлага худалдаа гэж жүжиг зохиогоод хэхэ

Avatar

зочин 2022-04-11 64.119.20.91

Гишүүд дөрвөн тэрбумыг … аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулж буй эрхтэй холбоотой асуудал – энэ юу гэсэн үг юм бол? "УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, дэд дарга нар л албаны унаа унаж байгаа". 76 – аас 20 гаруй нь албаны унаа унадаг байх нь. Бусад нь … "Дандаа хувийн унаа унадаг". "Гишүүд нэг зөвлөхтэй, нэг туслахтай, орон нутагтаа ажиллах хоёр бие төлөөлөгчтэй" – энэ 4 – ийн жилийн зардал хэд бол? "Ордны хашаан доторх том тэрэгнүүд" гишүүд, 4 ажилтных уу?

Avatar

зочин 2022-04-11 192.82.90.2

Их хурлын гишүүдийн цалин хэд билээ яахаараа хувийн том том жийпнүүд бдаг билээ эсвэл бизнесээ хийгээд яв л да

Avatar

иргэд 2022-04-11 192.82.90.2

Энэ Тогтохсүрэн дандаа худлаа ярьдаг шүүүү

Avatar

Зочин 2022-04-11 64.119.23.160

МАН Өнөөдөр бүлгийн хурлаараа Хөгжлийн банкыг тоносон Хулгаййчуудынхаа талаар огт яригдаагүй гэж Мэдэгдэж байгаа нь тэднийгээ мөн л Хамгаалж авч үлдэх гэсэн Бодлого явуулж байгааг харуулж байна,

Avatar

zochin 2022-04-11 103.57.95.225

nohoin baasnuud er ni yu giigvvlj bga gej ulsiin tusvuur heregleegee hanguulaad baidgiin ichdeg bai huviin mashinaaraa benzinee hgd ajilda irj och tsalin munguu bvtneer ni avj bgazde muusain hoolnii savnuud

Avatar

Зочин 2022-04-11 66.181.161.35

Их хурлын гишүүдээр дамжуулж тойрогт нь хөрөнгө оруулдаг явдалыг зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2022-04-11 202.21.104.2

Жоомоо а**х гээд байшингаа шатаах вий..ккк. Ер нь тэгээд ажлыг гардаж хийдэг хүмүүстээ л хүнд тусах нь. Хэмнэлт хийх асуудлаа зөв тодорхойлох хэрэгтэй. Бодлого УБ хотод алдагдсан байна. Хүн амын төвлөрлийг дагаад цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ажлын байр хүрэлцэхгүй, цалин нэмэгдэхгүй үнэ өсч байхад хөдөөд ашиглалтгүй эмнэлэг, сургууль, соёлын төв, зам баригдсаар л байна. Өвчин тусахад бүгд аймгийн төв, УБ руу ирж байна шдээ. Хувь улс төрч оноо авах зорлгоор тойрог руу цацаж байгаа ХО- г хас!

Avatar

Зочин 2022-04-11 192.82.75.139

Утас, шуудан харилцааны зардлыг ИХ-ын гишүүн өөрөө төлдөг гэнэ. ИХ-ын гишүүний цалин 2сая 800000 юм байна. Нууц байсныг сая Ганбат гэдэг гишүүн санамсаргүй, Украйнд хандив гэж ил болголоо. Бусад бүх зардлыг нь цалин дээр нь нэмж өгчихөөд, юу өөрөө хариуцдаг гэж худлаа яриад байгаа юм бэ? 2,8 сая+бензин 500000=3 сая 300000 төг. Тэгээд дээр нь бусад орлого. Үүнийг юу гэж ойлгох вэ? Эрхэм гишүүд ээ!

Avatar

ард түмэн 2022-04-11 192.82.90.2

Их цалин авч бна аааааа иргэд бас ийм цалин авмаар бна

Avatar

Зочин 2022-04-11 103.10.23.189

Женко ахыг өлгөх гээд байна гэж байна. Өөрөө тэгж хэлсэн гэж байна. АН-н Эрдэнэ ах тэгж ярьж бна. Худлаа гэвэл Facebook дотор видео нь бна, барьсан ч болно. Женко ах спортод ээлтэй хүн юм байгаам, тиймээс ахыг Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч болговол өлгөгдөхгүй юм байгаан. Хөөрхий ах нь Монголд байхгүй болсон хүн юм байгаан, тамга л ганц авралын од болчихоод байдаг, гэтэл тамга ховордоод, Монголоос олж авах шаансгүй болчихсон, тэрийгээ ах нь ухдаггүй ээ.

Avatar

Зочин 2022-04-11 103.10.23.189

Хөдөө гадаагүй хулхи тамга гартаа барьж аваад яваад л байх шиг бна, үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг чинь болж бна. Бүлэглэлээр хэрчиж байх шиг бна. Бусдаасаа буруугаа хайж сууснаас өөрөө өөрөөсөө буруугаа хайвал ихийг ухах болов уу. Ах үзэж бна үзэж бна. Аавын хаалга татахыг хэн хүсэх вэ дээ. Сахалгүй ах ирээдүй бас адилхан. Үнэн гол харалмаар, Ривер гардэн хотхоны 5 өрөө байрны мөнгөөр цементийн бүхэл бүтэн үйлдвэрийг худалдаж авна гэхээр л. Хүн сувдаг шунахай байж болно, гэхдээ л биш ээ.

Avatar

Зочин 2022-04-11 103.10.23.189

Сахалгүй ахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгочих юм байгаан. Тэгэхээр ах нь өлгөгддөггүй юм байгаан. Монголоос хайшдаа тамга олдохгүй тодорхой болсон энэ хэцүү цагт, бүх хүн нүүрээ буруулаад дэвсэж эхэлсэн цагт. Буруу замаар будаа тээхээр буцахдаа шороо тээнэ гэж энийг хэлдгийн. Өмнөд Америк бүхэлдээ мафи миний муу 2 ахын бохир мөнгийг бүгдийг нь сайхан угаачихаасай. Хаашдаа бохир юм чинь яасан яах в дээ, хөө. Харамсах юм юу байх в дээ. Зовж зүдэрч олсон мөнгө биш.

Avatar

Зочин 2022-04-11 66.181.171.35

bolomjin nairuulagch bolo yanztai

Avatar

Зочин 2022-04-11 202.126.89.156

НАМЗХ нь жагсаал зохион байгуулсан ш лээ, Хариу энэ тэр өгөөд л , Жүжиг тоглохдоо сайн юм аа

Avatar

Зочин 2022-04-11 103.212.119.27

Наад тэнэг баньдаа зайлуулах болоогүй юу

Avatar

Зочин 2022-04-11 202.170.65.54

Жагсагчдаас ажлын хэсэгт оруулж саналыг нь тусгана гэж хэлсэн биздээ. яагаад гэнэт яаралтай батлах гээд байгаа вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж