Украин улс эрчим хүчний хангамжаа тогтвортой байлгах үүднээс Их Британиас 177 цахилгаан үүсгүүр авчээ. Энэ нь Их Британиас хүлээж авч буй хоёр дахь багц юм. Эхний багц буюу 21 цахилгаан үүсгүүр өмнө нь ирчихсэн байсан гэж Украины Эрчим хүчний яам мэдээлэв.
Их Британи улс нийтдээ 500 гаруй зөөврийн цахилгаан үүсгүүрийг Украинд илгээхээр амласан. Энэ нь нийтийн болон арилжааны эрчим хүчний компаниудын байгууламж, орон сууц, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчийг тогтвортой байлгах зорилготой.
Хэрвээ дайсны довтолгооноос үүдэн эрчим хүчний сүлжээ, тоног төхөөрөмж гэмтэн, цахилгаан тасарвал цахилгаан үүсгүүрүүд нь нөөц эрчим хүчний эх үүсвэр болох юм.
“Оросын цэргүүд манай эрчим хүчний сүлжээ, чухал дэд бүтцийг сүйтгэж байгаа энэ үед эдгээр цахилгаан үүсгүүр нь украинчуудын найдвартай эрчим хүчний хангамжийн баталгаа болно” гэж тус улсын Эрчим хүчний сайд Герман Галущенко хэлжээ.
Дараагийн багц цахилгаан үүсгүүрүүд ойрын хугацаанд Их Британиас ирэх төлөвтэй байна гэж “Ukrinform” хуудас өчигдөр /2022.04.10/ мэдээллээ.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ