АНУ-ын дуучин, жүжигчин Женнифер Лопез энэ сарын 8-нд хуучны амраг, жүжигчин Бен Аффлектэй хоёр дахь удаагаа сүй тавьсан. Тэд өмнө нь 2002 онд сүй тавьсан ч хоёр жилийн дараа салж, тус тусдаа гэр бүл зохиож, хүүхдүүдтэй болцгоосон юм. Гэхдээ Жейло, Бен нар өнгөрсөн жилээс харилцаагаа сэргээж, ийнхүү сүй тавилаа.
Бен Аффлек 2002 онд Жейлод санал тавихдаа ягаан алмаазан шигтгээтэй бөгжийг бэлэглэж байсан бол энэ удаад ногоон алмаазан шигтгээтэй бэлзэгээр эхнэрээ болохыг гуйжээ.
Бен түүнд энэ удаад ногоон алмаазыг сонгосон нь Жейлогийн дуртай бас азын өнгө нь аж. Өдгөө 52 настай Женнифер Лопезын хувьд энэ бол түүний зургаа дахь сүйн бөгж юм.
Жейлогийн эдгээр сүйн бөгжүүдээс аль нь хамгийн үнэтэй вэ?


Дараа нь Жейло 2001 онд арын бүжигчнээр нь ажилладаг байсан Крис Жүддтэй гэрлэсэн ч жил гарангийн дараа салсан. Тухайн үед гэрлэлт цуцлах үйл явц удаан үргэлжилсэн бөгөөд Жейлог Бентэй харилцаа тогтоосны дараа 2003 оны нэгдүгээр сард шүүхээр эцэслэгджээ.
Крис Жүдд түүнд зургаан талт зүсэлттэй алмаазан бөгжөөр гэрлэх санал тавьсан нь мөн л зургаан оронтой тоогоор үнэлэгддэг.

Бен тухайн үед Жейлод 6.1 каратын ягаан алмаазан бөгжөөр санал тавьсан нь 1.2-2.5 сая ам.долларын үнэ хүрнэ.
No. 3: Marc Anthony
Жейло Бенээс салаад удалгүй дуучин Марк Антонитой гэрлэж, Макс, Эмме гэх ихэр хүүхэдтэй болсон. Тэд 2004 онд гэрлэж, 2011 онд салжээ. Марк гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан нь жилийн дараа эцэслэгджээ.
Марк түүнд 8.5 каратын цэнхэр алмаазан бөгжөөр сүй тавьсан нь дөрвөн сая ам.доллараар үнэлэгддэг аж.
АНУ-ын мэргэжлийн бейсболын тамирчин Алекс Родригестэй 2017 оноос болзож эхэлсэн.
"New York Yankees" багийн тамирчин асан Алекс 2019 оны гуравдугаар сарын 9-нд Жейлод зургаан талт зүсэлттэй алмаазан бөгжөөр сүй тавьсан. Энэ бөгж нь 1-5 сая ам.долларын үнэ хүрнэ. Тэд 2021 оны дөрөвдүгээр сард салсан.
Бен, Жейло нар 2021 оны хавраас харилцаагаа сэргээж, 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд сүй тавьснаа зарласан.
Хоёр талдаа жижиг цагаан алмаазтай, голдоо ногоон алмаазтай уг бөгжөөр Бен түүнд дахин гуйсан. Бен өмнө нь жүжигчин Женнифер Гарнертэй гэрлэж гурван хүүхэдтэй болсон.
ЭХ СУРВАЛЖ: E NEWS
Холбоотой мэдээ