Тэргүүний сонгуультай, аваргын гомдолтой "Их Эе"

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Тэргүүний сонгуультай, аваргын гомдолтой "Их Эе"

Тэргүүний сонгуультай, аваргын гомдолтой "Их Эе"

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит есдүгээр Их Эе хурал өнгөрөгч амралтын өдөр болов. Энэ удаагийн хуралд нийт 218 төлөөлөгч оролцсон бөгөөд тэд МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүн, тэргүүлэгчдээ нууц санал хураалтаар сонгосон юм. Ээлжит "Их Эе"-д дархан аварга А.Сүхбатыг урьсан боловч тэрбээр оролцсонгүй. Харин дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат тэргүүтэй өндөр цолтой бөхчүүд оролцсон.

Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98,5 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгосон юм.

Санал хураалтын өмнө улсын аварга Ч.Санжаадамба “Ч.Магалжаваас өөр нэр дэвших хүн энд алга байна. Би нэр дэвшиж болно. Гэхдээ энд та нарын троллууд байна. Одоо барилдаж байгаа бүх залуусаа энд цуглуулж байгаад санал хураалт явуулбал би дэвшье.  Энэ хуралд ирсэн та нарын хүмүүс та нарын төлөө л саналаа өгнө. Монголын сайн сайхны төлөө юм ярихад ганц нь ч дэмжихгүй байна. Бөхөд сэтгэлтэй хүн бөхийн холбооны тэргүүн баймаар байна. Тань шиг/Ц.Магалжав/ хүн баймааргүй байна” гэж хэлээд хурлыг орхин гарсан юм.

Харин хариуд нь Ч.Магалжав “Өрсөлдөх хүн нь хэн ч байж болно. Бөхөд хамааралтай хүн үндэсний бөх, бөхийн холбоог авч явах учиртай. Чиний /Ч.Санжаадамба/ хэлээд байгаа Ажнайн Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү зэрэг хүмүүс дэвжээнээсээ эсвэл нутгаасаа сонгогдоод оролцох ёстой” гэсэн юм.

Харин тэргүүлэгчдээр дараах гишүүд сонгогдов.

  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав
  • Архангай: Улсын харцага Г.Батбаяр
  • Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
  • Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
  • Булган: Улсын заан Д.Баасандорж
  • Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
  • Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
  • Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
  • Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
  • Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
  • Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
  • Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
  • Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
  • Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
  • Төв: Улсын харцага Л.Бадарч
  • Увс: Улсын гарьд Б.Гантогтох
  • Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
  • Хөвсгөл: Улсын начин А.Давааням
  • Хэнтий: Улсын начин Б.Одхүү
  • Багануур: Ж.Мөнгөнбаяр
  • Налайх: Аймгийн начин З.Төртогтох
  • Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр

Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, бөхийн барилдааны зөвлөл, ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгуулж, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгов. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Тус зөвлөлийн зургаан гишүүн олон нийтийн төлөөллөөс, гурван гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллах аж. Харин хяналтын зөвлөлийн даргаар Бизкон Аудит ХХК-ийн захирал, бөхийн зүтгэлтэн Л.Отгонбаяр сонгогдож, гишүүдээр улсын начин Р.Цоггэрэл, Х.Түвшинсанаа, аймгийн арслан Б.Баттөр, аймгийн заан Л.Нанзадсүрэн нар ажиллахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж