Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Элчин сайд Майкл С.Клечески сэтгүүлчидтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн бодлого болон тусгаар тогтнол, үзэл бодлын талаар ярилцав. Майкл С. Клечески нь 2019 оноос эхлэн Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллажээ. Тэрбээр өөрийн бүрэн эрхт хугацаандаа Монгол болон АНУ-ын дипломат харилцааг чухалчилж, эдийн засаг, боловсролын салбарт хэд хэдэн ажил гүйцэтгэсэн байна. Мөн хоёр орны хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Монголын ард түмнээс санал, хүсэлт хүлээн авах сонирхолтой байгаагаа онцлов.
АНУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Ойн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам Монголын БСШУЯ-тай хамтран “FullBright” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах болсон байна.
Ингэснээр Монголын оюутан залуус АНУ-ын хүссэн сургуульдаа суралцах боломжтой. Мөн мөнгөн тэтгэлгийн дээд хэмжээ тогтоогоогүй ба өргөдөл гаргагч нь дансандаа мөнгөн барьцаа байршуулах шаардлагагүй нь онцлог юм.
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгожээ. АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй “FullBright” оюутны хөтөлбөр нь анх 1995 онд эхэлж байсан бол 2011 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар судалж эхэлсэн байна. Энэ оноос эхлэн “FullBright” хөтөлбөр жил бүр 13-15 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэг олгоно.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачлагаар зохион байгуулдаг “Байгальд ээлтэй ногоон төсөл”-ийн хүрээнд тус улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотын усны хангамж сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Усны хангамж сайжруулах төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газраас олгосон 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байна. Ийнхүү хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн хүрээнд олон ажил төлөвлөж байна гэж Элчин сайд Майкл С. Клечески ярилаа.
ОРОС-УКРАИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
Мэдээж хэрэг үнийн огцом өсөлтийг мартаж болохгүй. АНУ-ын хувьд Монголбанктай ямарваа нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин Монголын бүрэн эрхт байдал болон тусгаар тогтнолд Орос түрэмгийлэх бол АНУ-ын зүгээс яаралтай бодлого хэрэгжүүлэх аж. Одоогийн байдлаар Монголын тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдалд аюул заналхийлсэн шинж илрээгүй гэж Элчин сайд Майкл С.Клечески хэлэв.
Олон улсын хувьд АНУ болон түншүүд ОХУ-ын эсрэг хориг тавих Европын холбооны /ЕХ/ санал хураалтад түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн зарим улсад дарамт шахалт үзүүлээд байна. Хамгийн тод жишээ нь АНУ-ын зүгээс Хятад улс руу удаа дараа сануулга өгч, Ази-Номхон далайн хэсэгт цэргийн үйл ажиллагаа өрнүүлэх болсон.
Харин Монгол Улс хоёр ч удаа түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн билээ. Тиймээс АНУ-ын зүгээс Монгол Улсад ямарваа дарамт шахалт үзүүлэх боломжтой юу гэх асуултыг хөндөв. Энэ асуултад АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески “Үгүй” гэх хариултыг өгөв. Учир нь Монгол Улс болон АНУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай ба тусгаар тогтнолд халдсан үйлдэл хийхгүй гэж тайлбарлав. Гэхдээ ЕХ-ны хориг арга хэмжээнд түдгэлзсэн бус санал нэг гэх байр суурьтай бол таатай байх болно гэж Элчин сайд Майкл С.Клечески дурдав.
АНУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА, ТУСГААР ТОГТНОЛ
АНУ нь 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоож байв. Элчин сайд Майкл С.Клечески тухайн үеийг дурсаж, АНУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн дэмжихийн тулд Элчин сайдын яамаа байгуулсан гэв. АНУ-ын үзэж байгаагаар, Монгол Улсын тусгаар тогтнолд хоёр зүйл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Элчин сайд Майкл С. Клечески онцоллоо. Энэ нь,
- Ардчилал
- Чөлөөт зах зээл юм.
Орос улс Украин руу түрэмгийлсэн шиг Монгол Улсын тусгаар тогтнолд аюул заналхийлбэл АНУ нь гуравдагч хөршийн журмаар туслалцаа үзүүлнэ гэж Элчин сайд тайлбарлав. АНУ-ын хувьд Монголын тусгаар тогтнолыг хадгалахын тулд ямар ч үйл ажиллагаа өрнүүлэх боломжтой аж.
АНУ-ЫН ВИЗ, ШУУД НИСЛЭГИЙН ЖУРАМ
Сүүлийн арван жилийн хугацаанд Монголын экспорт АНУ-д 30 хувиар нэмэгджээ. Гол экспортын салбар нь ноос ноолуур болон байгалийн гаралтай брэндүүд байдаг аж. Үүний адил АНУ-ын жуулчид экспортын чанарыг даган Монголд аялах хүсэлтэй байдгийг тус улсын Элчин сайд Майкл С. Клечески онцоллоо. Цар тахлын дэгдэлт буурсантай холбогдуулан АНУ-аас ирэх жуулчид болон Монгол Улсаас тус улсад айлчлах сонирхолтой иргэдийн хүсэлтийг түргэн шуурхай биелүүлэхээр ажиллаж байна гэж Элчин сайд ярив.
Гэвч виз мэдүүлэх явц хүндрэлтэй байгааг санууллаа. АНУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлэх ярилцлага болон цаг 2023 он хүртэл дүүрсэн аж. Тус асуудлыг шийдвэрлэхийн тулд боломжтой бүх цагийг аль болох урагшлуулан, хоосон орон тоо гарвал АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд зарлаж буйг Майкл С.Клечески тайлбарлав. Ингэснээр долоо хоног бүр тус яамны цахим хуудаснаа боломжтой цаг нийтлэгдсэн байх ба иргэдийн тэвчээртэй байхыг Элчин сайд хүслээ.
Мөн АНУ болон Монгол Улс хооронд шууд нислэг үйлдэх арга замыг судалж байна гэж Элчин сайд Майкл С.Клечески онцлов. Нэгдүгээрт, шууд нислэг гаргахаас өмнө АНУ-ын зүгээс Монгол Улсын нисэх онгоцны буудал болон нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг шалгах үүрэгтэй байдаг аж. Энэ нь Монгол Улсын агаарын тээвэр АНУ-ын тээврийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох юм. Хоёрдугаарт, Монгол Улс олон улсын нээлттэй агаарын хэлэлцээрт нэгдэх хэрэгтэй. Энэ нь АНУ болон Монгол Улсын агаарын тээвэр ижил төвшинд ажиллах боломжийг олгодог байна. Эхний ээлжинд дээр дурдсан хоёр алхам хэрэгжвэл АНУ болон Монгол Улс шууд нислэгтэй болох боломжтой юм байна.
АНУ-ЫН ХУВИЙН БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ БОЛОМЖТОЙ ЮУ?
АНУ-ын Элчин сайдын яам бүр суугаа орныхоо хөрөнгө оруулах бололцоот орчны мэдэгдэл гэх тайлан жил бүр гаргадаг байна. Тус тайланд АНУ-ын хувийн компани болон хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд гардаг хэд хэдэн саад бэрхшээл байдаг талаар бичсэн. Монголд бизнес эрхлэхэд таагүй орчинтой гэж хэлэгдэх хамгийн том бэрхшээл нь авлига аж. Дараагаар нийгмийн давхарга ялгаварлан үйлчилдэг хууль болон хүнд суртал гэж АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески тайлбарлав.
Элчин сайд Монгол Улсад авлига буурч , хууль тэнцвэртэй үйлчилсэн цагт ямар ч орны жижиг дунд бизнес эрхлэгчид болон том корпорациуд үйл ажиллагаагаа явуулах дуртай байна гэв. Учир нь Монгол Улс хоёр том диктатур улсын голд тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн бөгөөд өсч буй эдийн засгийн нэг гэдгийг онцоллоо.
Зочин 2022-04-11 202.55.191.130
ANU uls ornuudiin dotood heregt oroltsoh bolgond ter uls hyamrald ordog
Зочин 2022-04-11 150.129.142.75
Украйны ерөнхийлөгч Зеленский зөвхөн нэг талыг тухайлбал АНУ-ын талыг баримталсан бодлого явуулснаас өнөөдөр улс орноо ямар байдалд оруулж Украйны ард түмэнд ямар гай зовлон учруулж байгааг бид харж байна. Саяхандаа 1970-80-аад онд биднийг ЗХУ-д сурч байхад бид хэн нь орос хэн нь украйныг ялгадаггүй тийм нөхөрсөг хүмүүс байв. Гэтэл өнөөдөр тэд яагаад хоорондоо алалцан дайтах хэмжээнд хүрэв. Үүнд хэн нөлөөлөв бодох л асуудал….
Зочин 2022-04-11 192.82.72.84
Тэр оросууд чинь хүүхэд эмэгтэйчүүдийн алуурчид болчихоод байна л даа асуудал оросуудад байна
Зочин 2022-04-11 202.9.40.230
АНУ бол Монголыг ашиглах л сонирхолтой. АНУ-аас монголд ямар ч хөрөгө оруулалт хийдэггүй. АНУ-ынхан монголыг тоодоггүй.Харин манай АН-ын нөхөд тоогдох гээд л гүйгээд Украйн сайн Орос муу ч гэх шиг юм яриад л байгаа юм. Монголын тусгаар тогтнолыг 1987 онд л хүлээн зөвшөөрч байсан улс. Гэтэл дэлхийн том гүрнүүд бүгд хүлээн зөвшөөрчихсөн байсан. 350 сая доллар гэдэг нь *л дээр үед ярьж амласан мянганы сорилын сангаас өгөх ёстой мөнгө нь хэдэн арва жил үргэжилж байна. өөр туслалцаа байхгүй
Зочин 2022-04-11 202.9.46.13
Зиаа! Наадуул чинь худлаа шvv!! 90 онд яг ингэж хошгоруулж ахин дахин жагсаал цуглааны менге егч хоол цай болж байгаад Манай улсыг самруулчихсан юм шvv!! Самраад нураагаад хувьчлаад егсен хойно нь муу Элбэгээг мурьсан шvv!!! Одоо дараагийн vеийн та нарыг Орос Хитад руу шууд дайраад ор!! бид бvхнийг хангана, ар талыг чинь найдвартай даана л гэх байх шvv!! Тэрэн шиг худлаа юм байхгvй шvv!! Украйныг яаж сумлаж байлаа одоо юу болов?! харж байгаа биз?? Украйнь л сvйрч дууслаа ш дээ.
С.Эрдэнэ 2022-04-11 122.201.21.157
Холын Америк улстай найрсаг харилцаатай байх нь манай улсад мэдээж хэрэтэй. Гэвч бид хоёр агуу хөштэйгээ мөнхөд оршин тогтнох учир хэнтэй нь ч дайсагнаад байх шаардлагагүй. Орос-Украины асуудалд бас хэт ороод байх хэрэггүй.
Зочин 2022-04-11 66.181.161.97
1-рт, "… түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн зарим улсад дарамт шахалт үзүүлж байна" гэж аль улсыг хэлж байгаа юм бэ?? Тэр өгүүлбэрээ эргээд хар даа? 2-рт, Монголд ОХУ түрэмгийлбэл АНУ туслах болно гэдэг маш чухал үг шүү!!! Яг Украин шиг биш юм гэхэд биднийг Оросууд шоглоод эхэлбэл Америкууд зүгээр хараад суухгүй л юм байна!! 3-рт, НҮБ-д манайх түдгэлзсэн санал өгч байгаагийн учрыг Элчин сайд ойлгож л байгаа байлгүй дээ? Баавгайг уурлуулбал биднийг дэвсээд хаячихаж мэдэх учраас!!
ИРГЭН 2022-04-11 202.9.46.63
ЭЛЧИН САЙД АА ….МОНГОЛ УЛСАА ДАМПУУРУУЛЧИХААД АНУ-Д ЗУГТАН НУУГДАЖ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ч.САЙХАНБИЛЭГ, БАС АВИЛГАЧ ШҮҮГЧ НӨХӨР /ТӨМӨРБАТ БИЛҮҮ/ ХОЁРИЙГ МОНГОЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ МАНАЙ АРДЧИЛАЛ, АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ ҮҮ .
Зочин 2022-04-11 66.181.161.97
Энэ бол Элчин сайдын шийддэг асуудал биш, манай хуулийн байгууллага АНУ-д хүсэлт тавьж, тэндхийн ХЗЯ нь хянаж үзээд шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгтнийг нутагт буцааж өгдөг журамтай! Үүний тулд Монгол-Америкийн хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээр байгуулсан байх шаардлагатай!! Манай ХЗЯ энэ асуудлыг хариуцдаг юм!!
Дэлхий сөнөсөн ганц Монгол улс үлдэнэ 2022-04-11 64.119.25.196
Дэлхий сөнөсөн ганц Монгол улс үлдэнэ
Зочин 2022-04-11 64.119.25.196
сөнөсөн ч
Зочин 2022-04-11 202.21.109.99
Unen
хүннү 2022-04-11 202.179.26.156
ноён элчин сайд аа. Монгол улс хувь заяаны эрхээр хоёр мөнхийн хөрштэй. Тиймээс Орос, Хятад хоёр улсын эрх ашгийг бид хүндэтгэн үзхээс аргагүй. Одоо манай эдиын засаг хүнд байна. Орос хэдийгээр дайн хийж байгаач гэлээ монголд бензин нийлүүлж, иргэд хоорондоо зорчиж эхэлсэн. Хятад өвчиндөө баригдаад өөрснөө хүнд байгаач гэлээ хүнс, бараа материалыг бага багаар монголд нийлүүлж байна. Өөр яалтай билээ.
ҮНЭН 2022-04-11 66.181.187.204
МОНГОЛД ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ АЛГА, МОНГОЛД ЦЭРЭГ АРМИ АЛГА ОРОСУУД ХЭДИЙ НЬ демилитаризация БАС денацификация-ГАА ХЭРЭГЖҮҮЛЧИХСЭН БАЙЖЭЭ. МОНГОЛ БОЛ ТУСГААР ТОГТНОСОН УЛС ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ОРОСЫН БУФЕР ЗОН ТӨДИЙ ЮМ БАЙНА
Зочин 2022-04-11 103.212.116.162
Сэтгүүлч гарчигаа зөв өгөөч. Гарчигаас чинь болоод хүмүүс хэрэлдээд байна. Элчин сайдын үгийг бараг гуйвуулаад биччихсэн. Ингэж болохгүй шүү.
Зочин 2022-04-11 103.229.121.135
МОНГОЛЧУУДЫГ АМЕРИКТ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛДАГ БОЛГОВОЛ МОНГОЛЫН АРДАЧИЛАЛЫГ УЛАМ ӨНДӨР ТҮВШИНД ХҮРГЭХ ЮМ Ш ДЭЭ.
ҮНЭН 2022-04-11 66.181.187.204
САНАДАГ САНАА
Зочин 2022-04-11 202.126.88.194
АМЕРИКУУД АА ЭХЛЭЭД ЯВЖ ТЭР ИРАКТАА ЭНХ ТАЙВАНГААА ТОГТООЧИХООД ДАРАА НЬ ОРОСЫГ САМАР
ҮНЭН 2022-04-11 66.181.187.204
ГАЛЗУУЧУУД ОРООД ИРСЭН ҮҮ ОРОС ӨӨРСДИЙГӨӨ САМАРЧ БАЙНА ЦААНА ЧИНЬ ХАХА
Зочин 2022-04-11 64.119.17.3
Тусгаар улс биш харагдаад байгаа юм болов уу. Тэгээд тусгаар биш улсад элчингээр суугаад байгаа юм уу.
ҮНЭН 2022-04-11 66.181.187.204
МОНГОЛ БОЛ ОРОСЫН БУФЕР БҮС ТӨДИЙ ОРОСЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ НОХОЙНУУД МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙХАД МОНГОЛЫГ ТУСГААР УЛС ГЭЖ ХЭЛЭХЭД ТУН ХЭЦҮҮ БАЙНА ДАА
зочин 2022-04-11 202.21.105.186
Америк манай дотоод хэрэгт их оролцвол манай улс Украйн болно
зочин 2022-04-11 66.181.161.5
Оросыг ялна гэсэн үгүү ? ..Тэгвэлч болж л байна .
ҮНЭН 2022-04-11 66.181.187.204
МОНГОЛ ХЭЗЭЭ Ч УКРАЙН БОЛОХГҮЙ УЧИР НЬ ОРОСУУД ХЭДИЙ НЬ МОНГОЛД денацификация БАС демилитаризация-ГАА ХЭРЭГЖҮҮЛЧИХСЭН МОНГОЛ ХЭДИЙ НЬ ОРОСД УРВАГЧИД ДҮҮРЧИХСЭН. ОРОСУУД НЭГ УНГАХАД МОНГОЛ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАХ БОЛЖЭЭ
зочин 2022-04-11 66.181.161.5
Бээжинг пуужиндхад ойрхон л гэж Орос цэрэг Монголд байрлаж байсан. Өөрөөр бол Монгол хэндч хэрэггүй газар . Энэ нь Монголын тусгаар тогтнолын нэг баталгаа нь юм .
ҮНЭН 2022-04-11 66.181.187.204
ХЭХЭ ОРОС КИТАД ХОЁР СӨНӨВӨЛ МОНГОЛ ШИГ ХЭРЭГТЭЙ ГАЗАР ДЭЛХИЙД ҮГҮЙ БОЛНО
иргэн 2022-04-11 192.82.66.11
энэ равдан өөрөө хэн юм бэ зүгээр л н**ш бас цагаан солиотой
ҮНЭН 2022-04-11 66.181.187.204
ҮНЭН НЭГ ҮЕЭЭ ӨНГӨРӨӨСӨН КАПИТАЛИЗМЫН ҮЕД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛЧИХСОН ӨВГӨН БАЙГАА ХАХА
Зочин 2022-04-11 72.196.192.250
Тийм бол үхээд л өг л дөө ! Түй чёрт.
emee 2022-04-11 202.21.108.211
orsuud bidend avchirch ugsun tusgaar togtnoliig bid 2 hurshuuruu hamgaaluulj 3 dahi oronteoi 3 dagch hursh geed hamt amidarna ene delhii deer
РАВДАН 2022-04-11 66.181.161.99
ЭНЭ ОДОО МАНАЙ ТУСГААР ТОГТНОЛЫГ ЯРЬДАГ ХЭН БЭ?
zochin 2022-04-11 202.21.100.210
2 хүчин зүйлийг нь МАН булаагаад авчихсан. ЖДҮ и тогда ли