“Бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах нь зөв”

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

“Бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах нь зөв”

“Бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах нь зөв”

“Монголын эдийн засгийн форум-2022”-ын хүрээнд зохион байгуулагдсан "Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал" салбар хуралдаан дээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулахад анхаарч ажиллах нь зүйтэйг хэлэв.

Тэрбээр “Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн Европын холбооны улс орнууд цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний ангилалд оруулж байна. Иймд Зөөвч-Овоод хийж буй уран олборлолтод хөрөнгө оруулалт хийж, бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулахад анхаарч ажиллах нь зөв гэсэн бодол бий. Ингэснээр эрчим хүчний аюулгүй байдлаа хангах алхам болно” гэсэн юм.

Доктор, профессор Д.Уламбаяр “Монгол Улсад нэгдүгээр хөрш орон гэж байхгүй бөгөөд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцах ёстой. Хоёр хөрш оронтой Иж бүрэн стратегийн харилцаа тогтоосон бол Туркээс бусад гуравдагч хөрштэй Стратегийн түншлэл тогтоогоод буй. Covid-19 болон Украинд үүсээд буй нөхцөл байдал гадаад бодлогод урьдчилан төсөөлөх боломжгүй асуудал дагуулж байна.

Улс орнуудын ОХУ-д тавьж буй хориг тус улстай ойр оршдог орнуудад ихээхэн нөлөөлж байна. Энэ нь Монголд ч мэдрэгдэж байна. Монгол Улс, ОХУ-тай своп хэлцэл хийх санал гаргахаар төлөвлөж байна. Энэ нь шатахуунаас эхлээд бусад асуудлаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх магадлалтай.

Бид ОХУ руу хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх арга замыг судлах хэрэгтэй. Бид Оросын хэрэглээг бүрэн хангаж чадахгүй ч хил залгаа бүс нутагтаа нийлүүлэлт хийх боломж байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төсөл эрчимжих шатандаа орж байна гэж би үзэж байна.

Үүнээс гадна Энэтхэг улстай хамтран байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал нөлөөтэй юм” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж