Ой мод, гол горхитой нь хашаалсан уулын амыг хэзээ чөлөөлөх вэ? | News.MN

Ой мод, гол горхитой нь хашаалсан уулын амыг хэзээ чөлөөлөх вэ?

Ой мод, гол горхитой нь хашаалсан уулын амыг хэзээ чөлөөлөх вэ?

Ой мод, гол горхитой нь хашаалсан уулын амыг хэзээ чөлөөлөх вэ?

Гачууртын эцсийн гүүрнээс зүүн урагш явах замд байрлах уулыг бүхэлдт хашаалжээ. Төмөр  болон өнгийн блокоор барьсан хашаа хэдэн арван га талбайг эзлэх аж. Хашааг нь гаднаас нь харахад багагүй хөрөнгө зарцуулсан нь илт, олон киломерт үргэлжилсэн газрыг хэрийн хүн хашаалах боломжгүй.  Уулыг тойруулж хашаалсан тэрх хэсгээс холгүйхэн оршин суудаг иргэдийн хэлж байгаагаар “Эмнэлэг явах, агаар салхинд гарахад энэ хашаа их хүндрэлтэй” байдаг гэнэ. Тэд  холбогдох албаныханд удаа дараа хандаж, уулын амыг хашаанаас чөлөөлж өгөхийг шаарддаг ч сонсдог, мэддэг хүнгүй үлддэг аж.

Нийслэлээс зөвшөөрөлгүй барьсан хашаа,  авто машины гражийг чөлөөлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн ногоон бүс болох уулын амыг бүхэлд нь хашаалаад авчихсан хүмүүст хэн хэзээ хариуцлага тооцож, хашааг нь буулгаж нураах вэ гэдгийг сурвалжиллаа.

УУЛЫГ ХАШААЛСНААС ХЭЭРИЙН АМЬТАД ЭНДЭЖ БАЙНА

Монелын Жанцан уулыг мөн л хэн нэгэн хашаалаад авчихжээ. Төмөр модоор тойруулж байсан хашааны завсраар харвал хоосон байх. Уул руу өгсөн гарам гаргаж модон хашааг нь буулгахаар хэн нэгэн хэд хоногийн дараа ирж төмөр хашаа барьчхаад явчихдаг гэнэ. Сүүлийн хоёр жил  дээрх хашаа хоосон, хэн, ямар шалтгаанаар уулыг хашаалсан нь тодорхойгүй. . Тэндхийн оршин суугчид хэн нэгэн эрх мэдэлтэй хүн уулыг бүхэлд нь хашаалчихсан гэж хардаж байгаагаа нуусангүй.  Урьд нь уул руугаа алхаад гарчихдаг байсан бол одоо тийм боломжгүй болсон, хотын дарга нар хэзээ ой мод, гол горхи, ан амьтантай нь хамт хашчихсан газруудыг чөлөөлөх юм бол гэж харуулдсан хүмүүс л байх.

Хэрэм хана шиг хашаа босгож, уулын амуудад энэ мэт эзэн суусан хүн олон.  Харамсалтай нь, тэдэнтэй хариуцлага тооцдог хүн байдаггүй. аж. "Найрамдал" зуслангийн урд аманд 10 шахам га газрыг мөн хашаалаад дөрвөн жил болжээ. Иргэдийн хэлснээр чоно, нохойноос зугтаж яваа гөрөөс тэрхүү хашаанд олноор хавчуулагдан үхэх нь цөөнгүй гэнэ. Байгаль, хамгаалагчид тэр хавийн эргүүл хийж, тэдгээр гөрөөсийн сэг зэмийг устгалд оруулдаг тухайгаа ч ярилаа.  Түүнээс гадна иргэд агаар салхинд гарахаар уул руу явах боломжгүй болжээ.  Энэ мэт олон арван га талбайг хашаалах зөвшөөрлийг хэн хэзээ олгосныг шалгах цаг болжээ. Уул ус, ой мод бол олон нийтийн өмч. Уулын амыг бүхэлд нь хашчхаад тэнд хууль бусаар ан, амьтан авлаж буйг хэн мэдэх вэ.

Иргэд Экологийн цагдаа, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Захирагчийн албанд ханддаг ч тус олдоггүй гэх.

Энгийн иргэдийн гражийг зөвшөөрөлгүй буулгачихдаг байж, байгаль орчин, иргэдийн амьдрах эрхэнд халдаж буй эдгээр хашааг буулгаж чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Яргайтын богинын аманд  мөн л уул хаагаад томоос том хашаа барьсан харагдав. Хүмүүс амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ салхилдаг байсан газрыг ийнхүү  хашаалаад 2-3 жил өнгөрчээ.  Иргэдийн хувьд хашааг нь буулгаж чадахгүй бол ядаж л уул руу гарах зам, талбайг нь чөлөөлөхийг шаардлаа.

Энэ мэт ой мод, уул ус, ан амьтантай нь хамт хэдэн арван га талбайг хашаалчихсан задарсантайгаа тооцох ёстойг иргэд шүүмжилж байна. Учир нь, мөнгөтэй нь уул худалдаад авчихдаг. Гэтэл хуульд заасан 0.7 га газраа ч авч чадахгүй яваа нь мөнгөгүйчүүд нь ядаж уул усандаа ч гарах эрхээ энэ мэтээр хасуулсаар.

УУЛ ХАШААЛСАН ХАШАА ХАЙС БУУЛГАХ ЗАХИРАМЖ ИРЭЭГҮЙ

Улаанбаатарын ойролцоох уулын амуудыг хашаалсан хашаа, хайс, обьектыг хэзээ буулгах талаар нийслэлийн Газрын албанаас тодруулахад "Одоогоор буулгах тушаал, шийдвэр гарсан гражуудыг нурааж байна. Дараа нь төвийн хэсгүүдийн зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгана. Манайд уул хашаалсан хашаа, хайс буулгах захирамж, мэдэгдэл ирээгүй. Хуулиар олгосон хувийн өмчийг хамаагүй буулгах боломжгүй гэх тайлбар өглөө. Энэ мэтээр хотын эргэн тойрны уул ус, ой модыг хашаалчихсан явдал цөөнгүй.

Тухайлбал, Богд уул, Скай ресортын хэсэг, Хандгайт зуслангийн бүс рүү явахад  уул, голыг хаагаад хашаалчихсан хашаатай цөөнгүй таарах болно.

ЗУСЛАНГИЙН БҮСЭД 1-10 ГА ГАЗРЫГ ХАШААЛЖЭЭ

Зуслангийн бүсэд 1-10 га газрыг хашаалсан дүр зураг хаа сайгүй. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд уул усыг битүү хааж хашаалсан амралт, сувилал, албан газар, айл, өрхүүд иргэдэд агаар салхинд гарах боломжийг олгох ёстой юм.  Дөрвөн уулын дундп хашигдсан иргэд ядаж л ойр, орчим агаар салхинд гарч, үр хүүхдээ салхилуулах боломж улам хумигдсаар.  Мэдээж, бүхэл бүтэн уулын амыг хашаалсны ард нөгөө л авлига, ар өврийн хаалга байгаа нь худлаа биш.  Захын иргэн дурын уулаа очоод хашчихгүй нь ойлгомжтой. Тиймээс нийслэлийн ногоон бүсийг хашаанаас чөлөөлж нийтийн өмч болгож үлдээж өгнө гэж иргэд хүсч сууна.  Эцэст нь нэг хэсэг нь уул ус, ой мод, гол горхийг эзэгнэж, нийт олонх нь агаар гарах, алхах эрхгүй үлдэх нь байна шүү.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-11 122.201.22.136

Хөдөөнөөс хот руу гэсэн хөдөлгөөнийг нам зогсоомоор. Сурах гэж ирсэн хүүхдүүд нь байр хөлсөлж юмуу оюутны дотуур байранд байрладаг юм бга биз. Хотынхон ууган иргэдүүд хотдоо багатахгүй хэцүүдэж бна.

Avatar

Уул ус бузарлах дутаж. 2022-04-11 66.181.161.31

Хөдөөнөөс ирээд хот манайх гж хотыг баас шээс нус бохирдоо хутгасан оркууд одоо давраад үлдсэн уул модын жорлон баар болгоод зогсохгүй байгалд асар их хохирол учруулах нь.дуугай гэр хорооллынхоо хашаан доторхын учрыг ол.нийтийн орон сууцанд бдаг бол подьезд болоод эргэн тойрноо СӨХ тэйгээ өөд нь татахаа бод.

Avatar

Зочин 2022-04-11 202.126.89.132

Манайхаас өөр улс модон дотор л байх юм. Манайх болдоггүй яачихсан улс бэ. ДАНДАА БОЛОХГҮЙ.. Хахуул, дарамтгүй амьдрах юмсан.

Avatar

Зочин 2022-04-11 59.153.112.179

Нөгөө ардчилагч болж жүжиглэдэг мэргэшсэн дээрэмчид л нийтийн өмчийг хулгайлсан байгаа. БОАЖЯ,, нийслэлийн Засаг дарга нийслэлийн ойролцоох уулуудыг хулгай дээрмээс чөлөөлөх ёстой.

Avatar

Хувийн өмч 2022-04-11 66.181.190.226

Муу хурган коммунистууд зүгээр л байгаарай.Нтйитийн жорлондоо баацгаа

Avatar

х** 2022-04-11 202.9.46.118

чацага царайлсан өлөн гөлөгнүүд жижиг хашааа нам дагасан том өлөн хулгаачууд уулын амаар нь авдаг юм дааа гөлөнүүдэээ

Avatar

Зочин 2022-04-11 202.131.225.197

setgel dotroo burhan buteej chadahgui baij gadnaa burhan barih hereg baina uu?

Avatar

Ard 2022-04-11 202.55.191.130

ene zuv shuu huuhedteigee hotiin zahad agaart garah geheer hamag mos ustai gazriig ni hashaad umchilchihgun davartsan yumnuud hashaag buulga!!!! zaluuchuudaa shaardaarai temtslee urgeljluuleh heregtei

Avatar

И 2022-04-11 66.181.190.12

Гүнтийн давааны орой чулуугаар өрсөн тансаг хашаатай. Майхантолгой зуслангийн амны эх модон дотор олон хашаа байна, 2-3 га уулын энгэр газрыг тэгшилж уул, модыг там болгосон байна. Уг нь амны эхэнд байгаль хамгаалагч байдаг болтой,тугтай хашаа байшин байх ч хажууд нь булгийг хашаад хашаа барьчихаад байгаа зэрэгт тоож байгаа шинж алга. Хэдэн жил боллоо. Төрөөс цалин хангамж авдаг л байхдах !!!

Avatar

Зочин 2022-04-11 66.181.189.181

Bogd uuliig toirood tuv aimag yavah zamd ter chigeeree hashaa Turgenii gol ugsuud odoo nel hashaa Nogoon busiin am buriig hashaalsan Ene bol luivarchid chanargui zeeldagchid Jiriin irgeded suum ch gazar oldohgui baina Hotiin zahirgaa, duureg, Baihgali orchnii yam gej baina uu harsan ch haraagui yum shig Neg l udur boslogo garah vii

Avatar

Зочин 2022-04-11 66.181.161.9

Баянмөнх. Сүхбатаас авхуулаад зөндөө ш дээ.

Avatar

УИХ ын гишүүн Бямбацогт хашаагаа аваач 2022-04-11 64.119.18.70

Найрамдалын зуслангийн урд, зүүн уулын дагуу урт хашаа барьж хашаалаад удаж байна. ЭЗЭН нь УИХ ын бямбацогт. Газар үнэд орохыг хүлээгээд эрх мэдэлтэн их хэмжээний газар хашаалсан байгаа. 10 гаруй жил болж байНА. ИРГЭД зүүн талын уул руу гарах боломж байхгүй. ӨНДӨР төмөр хашааг давж гарах боломж байхгүй. ЖИРИЙН иргэнд 0,07 га нь олохгүй байхад эрх мэдэлтэн 100 гаруй иргэнд олгож болох газрыг хашаалаад удлаа. ОДОО хашааг нь зайлуулах болоогүй юм уу?

Avatar

Зочин 2022-04-11 66.181.161.9

Үнэн

Avatar

Зочин 2022-04-11 192.82.87.254

Кувейтийн аман дахь хашааг буулга.

Avatar

Зочин 2022-04-11 192.82.87.254

Богд уулыг бүтнээр нь хашаанаас нь чөлөөлж, ард түмэн чөлөөтэй аялж зугаалах бүс болгомоор байна. Их болон бага тэнгэрт буй хашаануудыг ч буулгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-04-11 103.80.210.183

хотын 4 зүг 8 зовхист хашиж хааж барьсан бүх хашааг буулгуул. эздийг нь хашааны урт бүрийн тоогоор шоронд суулга. 1 м -нь нэг жил гээд хорь.

Avatar

Зочин 2022-04-11 80.215.38.218

Буулгаад арай дэндүү эвдээд эсхүл шатаагаад бай

Avatar

Хотын иргэн 2022-04-11 103.229.120.39

УУЛЫН АМЫГ БҮТЭН ХАШААЛААД БАЙГАА МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ, ХАРИН ЖИРИЙН ИРГЭДИЙН ГРАШАД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭЭД БАЙГАА НЬ ШУДАРГА БИШЭЭ, АДИЛХАН ХУВИЙН ӨМЧ ШҮҮ ДЭЭ.

Avatar

юмыг хэтрүүлж ингэж хөөрөгдөхөө болих хэрэгтэй. 2022-04-11 202.131.239.166

Хамгийн сайн хамгаалалт бол зөв зүйтэй хэрэглэх, эзэмших явдал юм. Эзэнтэй юм учиртай.

Avatar

Зочин 2022-04-11 192.82.70.187

Уул руу зугаалах гэж явдаг хүмүүсийн үнэн дүр төрхийг хэлье. Тэд машинаар дуртай газраараа явж мод бут өвс ногоог сүйтгэнэ.. Хаа хамаагүй хононо. буудаллана. Баааж, шээх нь наад захын асуудал, хошногоо арчсан, амаа арчсан цаасаа, архи пиво, ундааны саваа энд тэндгүй хаяад явна.Та нарын муулаад байгаа хашиааны хөгшчүүл нөгөө заваан хогийг нь цэвэрлэнэ. Хашаан доторх мод бут сөөг өвс ногоо сайхан ургана.хуульд заасан хэмжээгээр газар өмчлүүлж, эзэмшүүлэх хэрэгтэй. Энэ сайн хамгалалт шүү

Avatar

Зочин 2022-04-11 103.80.210.183

баян хүнийг балаг тойрдоггүй юм аа. баялагтай юм бол балагийг нь ч хүрт.

Avatar

зочин 2022-04-11 202.126.89.154

Монголын бүх хууль зөвхөн борчуудад зориулагдсан байдаг шүү дээ. Жирийн иргэнд Зуслангийн амбаар барих 0.07 га олдохгүй түмэн хориг, зөвшөөрөл шаардагдана. Гэтэл манай дээдэс уулын амыг тэр аяар нь хааж ой дотор харшаа барьсаар, мод устгаж үйлдвэрлэл явуулж байхад нөгөө айхтар Байгаль хамгаалдаг яам, мэргэжлийн нүд сохор, чих дүлий байдаг юм. Худлаа гэвэл Хуурай мухрын аманд очоод хар, дэд эх, урд арын модоор дүүрэнэрх дархтан, баячуудын харш, объектууд байгаа.

Avatar

Зочин 2022-04-11 122.201.24.74

0,07 га газраа авч чадахгүй бгаа иргэд жагсая.Маш хурдан том том хашааг нь нураалгая.

Avatar

Зочин ажиглагч 2022-04-11 103.57.94.137

Уулыг хашаалж,амьтан зовоож ,ард иргэдийн гардаг салхилдаг газрыг хаасан нь тун тоогүй,Ямарч оронд ийм үзэгдэл харж байгаагүй юм бна.Нийтийнсэзэмшлийн ногоон бүсээ чаюөлөөлж өгнө үү.Захирамжаа хурдан гаргаж түргэж хэрэгжүүлэхийг хүсэж бна шүү

Avatar

Зочин 2022-04-11 192.82.69.31

Газарын наймаачид хашаатай бол байлгаад байх хуультай.1 жил байшин барихгүй бол гэрчилгээг хүчингүй болго. Газрын наймаа байхгүй хашаа байхгүй болно.

Avatar

Badarch taxar 2022-04-11 64.119.27.32

Балай баянмөнх гачууртын амыг хаагаад олон жил бодж байгаа биз дэ !

Avatar

Зочин 2022-04-11 103.212.118.186

Эздийнх нь нэрийг нь ил зарлаж чадахгүй байж хашааг нь буулгаж чадлаа юу.

Avatar

Зочин 2022-04-11 150.129.143.82

ИХ ТЭНГЭРИЙН ҮҮДЭНД МАРШЛЫН ГҮҮР ТУУЛ ГОЛЫН МОД БУРГАСЫГ ХЯДААД ТОМ ХАШААНД С АМАРСАЙХАН САЙД ОЛОН ХАУС БАРЬЖ БОЛНО . ЗАРИМ ГАХАЙ ИЛҮҮ ЭРХТЭЙ !

Avatar

Зочин 2022-04-11 103.80.210.183

гахайг нядалж бас болдог юм даа

Avatar

зочин 2022-04-11 192.82.78.40

Нийслэлийн газрын албанаас Улаанбаатар хот доторх уулын амуудыг хашаалсан хашаа, хайс, обьектыг буулгах талаар тодрууллаа….Бидэнд уул хашаалсан хашаа, хайс буулгах захирамж, мэдэгдэл ирээгүй. Хуулиар олгосон хувийн өмчийг хамаагүй буулгах боломжгүй гэх тайлбар өглөө. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ГРАЖ ХУВИЙН ӨМЧ БИШ БОЛЖ БАЙНА УУ? ЖИРИЙН ИРГЭДИЙН ӨМЧИЙГ БУУЛГАЖ БОЛДОГ ДАРГА ДААМЛЫН ХӨРӨНГӨНД ЗӨВШӨӨРӨЛ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ, ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА ВЭ?

Avatar

Зочин 2022-04-11 202.21.109.77

Ner il bolgoochee hulioaara 0.7 ogno shde heden ga gaar ni hashisan baagii nar shalgaad ner il boloogroi er ni avilgaar dandaa avdag shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж