Трамп Байденыг инфляци, үнийн өсөлтөд буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Трамп Байденыг инфляци, үнийн өсөлтөд буруутгав

Трамп Байденыг инфляци, үнийн өсөлтөд буруутгав

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Бямба гаригт Хойд Каролинагийн дэмжигчиддээ хандаж үг хэлэхдээ “Цагаан ордны одоогийн тэргүүн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден АНУ-д инфляци, шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн” гэж мэдэгджээ.

Тэрбээр "Байден болон Конгресс дэх Ардчилсан намынхан инфляцийн түвшинг хөөрөгдөж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гамшиг учруулж байна. Та нар очоод хар, дэлгүүрийн лангуун дээр юу ч алга" гэжээ.

Трамп "Ардчилагчид Америкийн эрчим хүчний эсрэг дайн зарласан. Одоо дундаж давхарга хий, хүнсний үнийн өсөлтөд дарлуулж байна" гэж нэмж хэлэв. Мөн тэрбээр "Юу болоод байгааг мэдэхгүй ерөнхийлөгч манай улсыг доромжлоод байна. Юу хийж байгаагаа тэр мэдэхгүй байна. Тэр юу яриад байгаа юм бэ?" гэжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж