Хуурамч материал бүрдүүлж, группт орсон 2000 хүнийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Хуурамч материал бүрдүүлж, группт орсон 2000 хүнийг хасчээ

Хуурамч материал бүрдүүлж, группт орсон 2000 хүнийг хасчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох бичиг баримтад хяналт шалгалт хийжээ. Тус аяныг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлсэн байна.

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд маргаантай байсан учраас холбогдох яамнаас шалгалт хийхээр болжээ. Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байгаа аж.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулсан.

Шалгалтаар 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна.

Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5000-аар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 болжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх аж.

Мөн 2022 онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж