Долоон сая мал төллөсөн ч хээл хаях нь их байна

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Долоон сая мал төллөсөн ч хээл хаях нь их байна

Долоон сая мал төллөсөн ч хээл хаях нь их байна

Өвөлжилт өнтэй сайхан болж, малчны хотонд төлийн дуу цангинаж эхэлжээ. Гэхдээ зарим аймагт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хүндрэл их учирч байгаа аж.

Архангай аймагт үхэр, хонь, ямаа төл хаях нь ихэсчээ. Шүлхий өвчний тархалт өнгөрсөн жил их байсан. Тиймээс шүлхийгээр өвдсөн мал шинж тэмдэггүй ч хээл хаях тохиолдол их буй аж.

Ховд аймагт мал төллөлт 70 хувьтай, Архангай аймагт нийт 30 мянга гаруй мал төллөсөн бол Хөвсгөл аймагт 10 орчим хувьтай байна. Монгол Улс 70 сая гаруй малтай. Улсын хэмжээнд одоогоор долоон сая мал төллөжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 67 сая мал тоолуулсан байна. Харин энэ жил мал төллөлт хорогдолгүй байвал ашиг шим сайтай байх нь. Гэвч шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний улмаас мал хээл хаях нь их байгаа юм.

Салбар яамнаас хаваржилт хүндрэх магадлалтай гэлтгүй бүхий л аймаг, сумдад малын зүй бус хорогдлын тоог багасгахаар ажиллаж байгаа аж. Тухайлбал, ХХААХҮЯ-наас “Хаваржилтын  болзошгүй хүндрэл, хүн малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих тухай" албан даалгавар гаргаж, аймгийн Засаг дарга нарт хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж