Макрон Ням гаригт ширүүн тэмцэлтэй тулгарна

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Макрон Ням гаригт ширүүн тэмцэлтэй тулгарна

Макрон Ням гаригт ширүүн тэмцэлтэй тулгарна

Францад ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт Ням гаригт явагдана. Тус өдөр хэт барууны үзэл баримтлалтай нэр дэвшигч Марин Ле Пен ерөнхийлөгч Эммануэль Макроны улиран сонгогдох найдварт сөргөөр нөлөөлж мэднэ гэж ажиглагчид үзэв.

Олон улсын геополитикийн асуудлаар идэвхтэй байсан Макрон энэ удаагийн сонгуулиар ялах магадлалтай. Гэвч тэрбээр сонгуулийн кампанит ажилд хоцорч, дэмжигчид нь цуглааны үеэр таагүй сэтгэгдэл төрүүлж, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байх төлөвлөгөөнд анхаарлаа хандуулсан нь ерөнхийлөгчийн рейтингийг унагаж, инфляцийг огцом өсгөсөн.

Үүний эсрэгээр, цагаачлалын эсрэг, еврод үл итгэгч хэт барууны үзэлтэй Ле Пен Францад итгэлтэйгээр сонгуулийн кампанит ажлаа өрнүүлж, Макроныг оноогоор давах хандлагатай байна. Улс төр судлаачид ирэх сонгууль Европын холбоо болон Францын ирээдүйг тодорхойлно гэж үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж