Хуучин орон сууцны метр квадратын үнэ 2 саяас эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Хуучин орон сууцны метр квадратын үнэ 2 саяас эхэлж байна

Хуучин орон сууцны метр квадратын үнэ 2 саяас эхэлж байна

Орон сууцны үнэ барилгын материалын хомсдол, үнэ нэмэгдсэн шалтгаанаар өсчээ. Тухайлбал, өнгөрсөн жил хуучин орон сууцны дундаж үнэ 1.6-1.9 сая төгрөг байсан бол шинэ нь 2.3-2.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. Энэ онд хуучин байрны дундаж үнэ 2-2.2 сая, шинэ орон сууцны дундаж үнэ 3.3 сая төгрөгөөс эхэлж байна.

2020 онтой харьцуулахад энэ жил орон сууцны үнэ 16 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа аж.

Үнэ нэмэгдсэн шалтгааныг барилгын компаниуд бараа, материал хомсдсонтой холбон тайлбарлаж буй. Барилгын гол нэр төрлийн материал, төмөр бүтэц эдлэл болох арматурын үнэ өнгөрсөн 7-9 дүгээр сард тонн нь 3.2 сая төгрөгт хүрч нэмэгдсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ.

“Үүр тээл” ХХК-ийн арматурын үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сард 2.987.500 төгрөг байсан бол "Улаанбаатар менемжмент" ХХК-ийн тонн арматурын үнэ (ф10, ф12, ф14, ф28, ф32 мм болон катанка 6.5, ф8, ф10 мм) 2.987.500-3.012.500 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь хангадаг болсны үр дүнд цемент, бетон зуурмагийн үнэ тогтвортой байгаа аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ.

Өдгөө цементийн дундаж үнэ 185-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бол бетон зуурмагийн дундаж үнэ нэг метр куб нь 154-204 мянган төгрөгийн хооронд байна. Тиймээс иргэд барилгын гол материалын үнэ буурч байгаа ч шинэ болон хуучин орон сууцны үнэлгээ улам өсч буйд хяналт тавихыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж