Juice Development программ хангамж хөгжүүлэгчид YouTube-ээс Оросын ВКонтакте олон нийтийн сүлжээнд суваг дамжуулах үйлчилгээг эхлүүллээ гэж тус нийгмийн сүлжээ хөгжүүлэгчдийн албан ёсны нийгэмлэгээс мэдэгдэв.
"Блогчид өөрсдийн YouTube сувгийг ВКонтакте платформ руу хялбархан хуулж болох үйлчилгээг хөгжүүлсэн. Хэд хэдэн энгийн алхам хийвэл үйлчилгээ нь ВКонтакте нийгэмлэг, эсвэл хувийн хуудас дээр шаардлагатай бүх видеог байршуулах болно" гэж бүлгийн хөгжүүлэгчид хэлэв. Ингэснээр орос блог, бичлэг хийдэг хүмүүс YouTube дээрх мэдээллээ алдахгүй юм.
VK Video Transfer үйлчилгээ нь VK Mini Apps платформ дээр бүтээгдсэн бөгөөд YouTube сувгийг VK Video платформ руу шилжүүлэх боломж олгодог. Энэхүү программ нь нэгэн зэрэг YouTube Studio дээрх сувгийн бүх мэдээллийг Оросын ВКонтакте руу хуулбарлах юм.
Холбоотой мэдээ