Г.Занданшатар: Дарга нар маргаашаас хотод 570, 200 унахгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Дарга нар маргаашаас хотод 570, 200 унахгүй

Г.Занданшатар: Дарга нар маргаашаас хотод 570, 200 унахгүй

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Ажлын хэсгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200″ унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла" гэж хэлжээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас

  1. Том оврын машин орон нутгийн томилолтоос бусад үед унахгүй байх
  2. 2022, 2023 тавилга, машин, бүх хэрэглээний зардлыг танах
  3. Үндэсний аудитын газар төрийн өмчийн ААН-үүдийг Шилэн дансаар хянах, шаардлага хүргэх
  4. Төрийн албан зөвлөл илүүдэл орон тоог танаж, хэмнэх
  5. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх гэсэн шийдвэр гаргажээ.

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

УИХ-ын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг яг одоо /04.10/  хуралдаж байна.

Дээрх захирамжаар, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямрал нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллажбайна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж