"Гадаад мэргэжилтэн өвчний улмаас уурхайд өөд болсон"

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

"Гадаад мэргэжилтэн өвчний улмаас уурхайд өөд болсон"

"Гадаад мэргэжилтэн өвчний улмаас уурхайд өөд болсон"

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой”-н уурхайд гадаадын иргэн нас баржээ. Учир шалтгааныг тодруулахаар тус аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа аж.

Тус хэлтсээс мэдээлэхдээ “Шалгалтын ажил үргэлжилж байна. Гадаадын иргэн нас барсан шалтгааныг тогтоогоогүй байна” гэсэн юм. “Оюутолгой” ХХК-тай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй.

Тус осол өнгөрсөн сарын сүүлчээр гарсан байна. Тодруулбал, уурхайн II кемпээс туслан гүйцэтгэгч “СР” компанийн мэргэжилтэн, Австрали улсын иргэн, 50 настай эрэгтэйн цогцос олджээ.

Задлан шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй ч урьдчилсан байдлаар түүнийг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тус мэдээллийн талаар тодруулан эргэн хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж