Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний шигдээсээр өөд болох тохиолдол өсч байна

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний шигдээсээр өөд болох тохиолдол өсч байна

Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний шигдээсээр өөд болох тохиолдол өсч байна

Covid-19-ийн дараах хам шинжээр зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэл их гарч буй аж. Тухайлбал, өвдсөний дараа зүрх судасны хамааралтай харвалт ихэсч, даралт өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр эмнэлгийн тусламж хүсэх иргэдийн тоо нэмэгджээ. Тиймээс зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалсан хам шинжийн өвчлөлөөр Монголд зүрхний өвчлөл тэргүүлэх эгнээнд бичигдэж байна. Тиймээс иргэд тодорхой ойлголт, мэдээлэлгүйн улмаас гэнэт цочролд орох, харвах, зүрхний шигдээсээр өөд болж байгаа аж.

УНТЭ-ийн Зүрхний төвийн судасны тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л.Анхбаяраас энэ талаар тодрууллаа.

-Covid-19-өөр өвдсөн иргэдийн цус өтгөрөх, даралт ихсэх, гэнэт харвах тохиолдол их байна гэж мэдээлж байна. Ийм шинж тэмдэгтэйгээр УНТЭ-ийн зүрхний төвд хэр их хүн хандаж байна вэ?

-2020 оноос хойш зүрх судасны ямар ч эмгэггүй атал Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний төвөөс тусламж үйлчилгээ авах нь ихэссэн. Эмнэлэгт хандаж байгаа тэдгээр хүмүүсээс харвал гол төлөв халдварын дараах хам шинжээр зүрхний эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орсон хүмүүс байна. Манай төв зүрх судасны эмгэгийн тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Зүрх судасны мэс засал, зүрхний титэм судасны оношилгоо, эмчилгээ, зүрхний эрчимт, эмгэг зэрэг чиглэлээр тусламж үзүүлдэг.

Covid-19-ийн дараах хам шинжээс шалтгаалж цус нь өтгөрч, шигдээс гэх өвчнөөр оношлогдсон хүмүүсийн тоо өссөөр байна.

Он гарснаас хойших статистикаас харвал гуравдугаар сарын байдлаар гэхэд Covid-19-өөр өвдөөд, 10 дахь хоног дээрээ шигдээс болж, эмнэлгийн тусламж авсан таван хүн байна. Энэ бол их тоо.

-Зүрхний төвд сард дунджаар хэчнээн хүн үзүүлж, эмчилгээ хийлгэдэг вэ. Энэ статистик цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт үү?

-Эмчилгээ, тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн датаг төвөөс тусгайлан гаргадаг. Сарын дунджаас харвал зүрхний эход 1300 хүн, зүрхний өвчлөлөөр 2000-аад хүн, амбулаторийн үзлэгт 1500 гаруй хүн хандаж байна. Эмчийн үзлэгт мөн 210-230 хүн хамрагдаж байна.

Covid-19-ийн өмнө манай төв хоёр эмчтэй, өдөрт 64 хүн үздэг байсан. Харин цар тахлын дараа гурван эмч болж нэмэгдсэн ч хоногийн үзлэгт багтаж чадаагүй хүмүүс 2-3 хоног хүлээх болсон.

Эмчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн гэсэн үг. Covid-19-ийн вирус зүрх судасны тогтолцоонд өөрчлөлт оруулж, суурь өвчтэй байсан хүний өвчнийг сэргээж, эмгэггүй байсан хүнд өвчлөл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, судас өргөсч, ядарч сульдана. Нэвчимхий чанарыг ихэсгэснээр үрэвсэл үүсгэнэ. Ингэснээр биед Covid-19-ийн дараах хам шинжээс шалтгаалсан өвчлөл үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж