ХАА-г дэмжих хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдэв | News.MN

ХАА-г дэмжих хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдэв

ХАА-г дэмжих хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдэв

ХАА-г дэмжих хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн, бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкнаас олгох хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн юм.

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн ээлжит хуралдаанаас 7.65 хувийн хүүгийн зөрүү төлөх байсныг нэмж 10.65 хувь болгон шийдвэрлэснээр хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-10 202.55.188.105

Za ingeel dahiad tugrug hevleed baidgiin …

Avatar

Зочин 2022-04-10 66.181.161.13

Малчид л архиний мөнгөөр дутахгүй болох нь

Avatar

зочин 2022-04-10 202.9.41.75

Эзэндээ 10 хувь нь хүрч очдог юм болвуу даа. Энд тэнд янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлт бий болгоод ар өврийн хаалгаар авч идсээр, хэргэгүй өрсөлдөөн бий болгоод мөрөөрөө бизнес хийж байгаа нэгнээ татаад унагаад байхаар улс яаж хөгжих вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж