Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн, бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкнаас олгох хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн юм.
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн ээлжит хуралдаанаас 7.65 хувийн хүүгийн зөрүү төлөх байсныг нэмж 10.65 хувь болгон шийдвэрлэснээр хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдсэн юм.
Б.ЖАРГАЛ