Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Чингүнжавын талбайд өчигдөр (2022.04.09) “Бяцхан гутал юу өгүүлнэ вэ?” өрөөсөн гутлын жагсаал болжээ. "Хоймор нутгийн ээжүүд" төрийн бус байгууллагаас зохион байгуулсан тус жагсаалд 200 гаруй эх нэгдэж, өрөөсөн гутлаа, тулгамдаж буй асуудлын хамт ирүүлсэн байна.
Хөвсгөл аймагт сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллээс болж охид, эмэгтэйчүүд амь насаараа хохирч, бага насны хүүхэд өнчирч үлдэж буй гэмт хэргийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа аж. Иймд “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн байх”-ыг "Хоймор нутгийн ээжүүд" төрийн бус байгууллагаас уриалжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ