“Тавантолгой ДЦС-ын тендерт нэг компани материал ирүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

“Тавантолгой ДЦС-ын тендерт нэг компани материал ирүүлсэн”

“Тавантолгой ДЦС-ын тендерт нэг компани материал ирүүлсэн”

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэрэгжиж эхлэх гэж буй томоохон төсөл, хөтөлбөртэй холбоотой тодруулга өгсөн. Энэ үеэр Тавантолгой ДЦС-ын тендертэй холбоотой мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Эрчим хүчний салбарт хэрэгжсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл авч эхэлсэн нь үнэн. Дулааны цахилгаан станц IV-тэй холбоотой авсан зээлийн эргэн төлөлт хэвийн байна. Эгийн гол болоод Тавантолгой ДЦС-ын төсөл боловсруулахтай холбоотой Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлт хугацаа хоцорсон нь үнэн. Энэ зээлийг 2014-2015 онд авсан. Бид энэхүү зээлийг хэрхэн төлөх талаар ярьж байна. Хэрэв дээрх төслийн ажлууд амжилттай үргэлжилбэл зээлийг төлөөд явна. Дөрөвдүгээр сарын 1-нд Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг нээсэн. Энэ тендерийн үнэлгээ амжилттай явбал санхүүжилтээр зээлийг төлнө.

Тендерт материал ирүүлсэн компанийн дийлэнх нь Хятад компани байсан. Нийт долоон компанийн зургаа нь Хятадынх байсан. Эдгээр компаниудаас хүсэлтийн хугацааг сунгаж өгөх санал ирсэн. Одоогоор нэг компани л материал ирүүлсэн байна.

Ямар нэгэн хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор иргэд нөлөөлөлд өртдөг нь үнэн. Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах газрын усан сан байгуулах хэсэгт одоо ажиллаж амьдарч байгаа 271 өрхийн 1251 иргэнийг нүүлгэх асуудал үүссэн. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрхзүйн зохицуулалтаар зөвхөн биет хөрөнгийн үнэлгээгээр нөхөн олговор олгож байна. Энэ нь малчдад тохиромжгүй.

Нийт 271 өрхөөс 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөгийн нөхөн олговор авахаар байна. Тиймээс Засгийн газар дээр нөхөн олговрыг нэмэх талаар ярьж байна.

Яам бол төрийн захиргааны төв байгууллага. Төсвөөс санхүүждэг. Яаманд харьяалагдаж байгаа дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд зээл авсан. Хэзээ төлөх нь бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхтэй л холбоотой" гэсэн юм.

Засгаас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогод боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан дэд сэдвийг анхаарч, хөгжүүлэхээр тусгасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-н гүний уурхайн нээлтийн ёслолд нэгдүгээр сарын 26-нд оролцох үеэр тус төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гаргасан нь өндөр үр дүнтэй болохыг онцолсон. Тухайлбал, тус шийдвэр гарснаар Тавантолгойн цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монголд үлдэх болно гэсэн юм. Гэхдээ энэ хэлээд буй айхтар боломжийг нь Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн гацаасан гэдэг. Эх орондоо хөрөнгө татах боломжтой ч хэн нэгний эрх ашигт нийцэхгүй, ач холбогдолгүй бол хэрэгжилт амжилтгүй болдог жишээ олон бий. Түүний нэг нь Тавантолгойн цахилгаан станц.

“Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК өнгөрсөн нэгдүгээр сард гарын үсэг зурсан.

"Оюутолгой"-н хувьд цахилгаан эрчим хүч амин хэрэглээнд зүй ёсоор тооцогдоно. Тиймдээ ч гүнийн уурхайг эхлүүлэх үеэр энэ ажлыг хэрэгжүүлэхээр болсныг зарласан нь олны анхаарлыг татаж буй. Монгол Улсын Засгийн газраас ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд болох Нарийнсухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюутолгойн зэс-алтны орд, Цагаан суварга, Шивээ-Овоо ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нэр бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 киловольтын гурван дэд станцыг өнгөрсөн онд барьж дуусгасан.

Мөн 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төрөөс бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тавантолгойн цахилгаан станцыг барих тендерт хэний ашиг сонирхол байгаа болоод хоёр удаа сунгав гэх хардлага төрж буй юм. Учир нь барих, шилжүүлэх нөхцөлтэйгээр 450 мВт-ын Тавантолгойн цахилгаан станцын төслийг гүйцэтгэх тендерт Хятадын “Чайна Энерги”, “Повер Чайна нуклери инженеринг  корпорашн”, “TBEA” тэргүүтэй зургаан компани болон ОХУ-ын нэг компани оролцож байгааг салбарын сайд нь мэдэгдсэн. Төслийн санхүүжилт 808.2 сая ам.доллар. Төслийн 15 хувийг Монголын Засгийн газар, 85 хувийг тендерийн ялагч хариуцах бөгөөд "Оюутолгой"-н ирээдүйн орлогоос төлнө гэж тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж