Финлянд, Швед хоёр улс удахгүй NATO-д элсэх боломжтой бөгөөд энэ нь Москвагийн дургүйцлийг хүргэж, Украиныг довтлох Оросын стратегийн алдааг улам нэмэгдүүлэх болно гэж албаны хүмүүс үзэж байна.
NATO-гийн албаны хүмүүс "CNN"-д ярихдаа, Швед, Финлянд улсууд нь олон жилийн турш төвийг сахисан байр суурьтай байсан ч ОХУ Украинд түрэмгийлснээс хойш аюулгүй байдлыг сахин, эвсэлд нэгдэхээр болсон. АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтнууд энэ долоо хоногт Стокгольм, Хельсинкийн Гадаад хэргийн сайд нар оролцсон NATO-гийн хуралдаан дээр Швед, Финлянд улсын талаар хэлэлцсэн гэж мэдэгдэв.
Владимир Путины дайралт NATO-гийн эвслийг сэргээж, нэгтгэхэд ихээр нөлөөлсөн. Учир нь В.Путин NATO-гийн өргөжилтийг зогсоох зорилт тавьсан ч Украинд түрэмгийлэх явдал нь олон улсын эвсэлд нэгдэх гол шалтгаан болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч NATO-г Оросын аюулгүй байдалд заналхийлж байна гэж буруутгаж, зүүн тийшээ тэлэх болон шинэ гишүүн орон элсүүлэхээ зогсоохыг шаардсан. Харин NATO Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, шинэ гишүүдээ хүлээн авахаар бэлтгэж байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Пүрэв гаригт Финлянд, Швед улсууд NATO-д элсвэл Орос улс өөрийн арга хэмжээнийхээ дагуу "нөхцөл байдлыг дахин тэнцвэржүүлэх" хэрэгтэй болно гэж мэдэгдсэн.
Украины цэргийн чадавхийг доройтуулж, NATO-гийн довтолгооны гүүр болохоос урьдчилан сэргийлэх зорилготой Москва Нордикийн хоёр улсыг АНУ тэргүүтэн эвсэлд хүчээр нэгтгэхийг эсэргүүцэж байна. Хэрэв Финлянд, Швед улс NATO-д нэгдвэл "Бид аюулгүй байдлаа хангах үүднээс баруун жигүүрээ илүү боловсронгуй болгох хэрэгтэй" гэж Песков Британийн “Sky News сувагт” ярьжээ.
Эх сурвалж: CNN, REUTERS
Холбоотой мэдээ