Борис Жонсон айлчлалынхаа үеэр Киевд туслахаа амлав

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Борис Жонсон айлчлалынхаа үеэр Киевд туслахаа амлав

Борис Жонсон айлчлалынхаа үеэр Киевд туслахаа амлав

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон түүний баг өнгөрсөн Бямба гаригт Киев хотод гэнэтийн айлчлал хийв. Украины нөхцөл байдалтай танилцаж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийлээ.

Энэхүү  айлчлал нь Украины ард түмэнд эв санааны нэгдэл бий болгож, туслалцаа үзүүлэх зорилготой аж.

Украин дахь уулзалтын дараа Даунинг Стритээс Их Британи улс Украиныг дэмжих зорилгоор 120 хуягт машин, хөлөг онгоцны эсрэг пуужингийн систем илгээнэ гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Зеленскийн багийн ахлах албан тушаалтнууд Их Британи Оростой зөрчилдсөн үед дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Борис Жонсон тус улсад айлчлахаас өмнө Баасан гаригт Их Британийн засгийн газар Украинд 100 сая фунт стерлингийн үнэ бүхий өндөр технологийн зэвсгүүд нийлүүлэх шийдвэр гаргасан юм. Үүнд агаарын довтолгоог эсэргүүцэх "Starstreak" пуужингийн системүүд, 800 ширхэг танк эсэргүүцэх пуужингийн систем багтжээ.

Борис Жонсон мөн Украинд олгох эдийн засгийн дэмжлэгийг баталж, Их Британиас олгох зээлийг 770 сая фунт стерлингэд хүргэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж