Л.Оюун-Эрдэнэ ахалж, долоон сайд, иргэдийн төлөөлөл ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ ахалж, долоон сайд, иргэдийн төлөөлөл ажиллана

Л.Оюун-Эрдэнэ ахалж, долоон сайд, иргэдийн төлөөлөл ажиллана

Төв талбайд жагссан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газар дөрөвдүгээр сарын 8-нд ээлжит бусаар хуралдсан. Нийт 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ мэдэгдсэн билээ. Өчигдөр /2022.04.09/ шаардлага тавьсан залуусын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.

Тус ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан нар ажиллана. Мөн жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл багтжээ.

Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх дээр анхаарна. Үүнээс гадна авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Төв талбайд дөрөвдүгээр сарын 7-нд эхэлсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал гурав хоног үргэлжилсэн. Залуус Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, инфляцийг барихыг шаардан хашгирч, Төрийн ордныг тойрч байв. Залуусын төлөөлөл Засгийн газарт нийт 15 шаардлага хүргүүлсэн билээ. Тухайлбал,

  • Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх,
  • Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,
  • Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх,
  • Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх,
  • Дарга нарын хангамжийг зогсоох,
  • Үнийн өсөлтөд арга хэмжээ авах
  • Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг нийт 15 шаардлага тавьсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж