Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхээ мэдэгдэв

Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхээ мэдэгдэв

УИХ-ын Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа өнөөдөр /2022.04.09/ мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар шийднэ. 

Түүний мэдэгдэлд "Залуучуудынхаа тэмцлээр бахархаж бас дэмжиж байна. Бид шаварт суусан 30 жилийг ардаа орхиод урагшлах ёстой. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэжээ.

Дашрамд дурдахад,  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал өнгөрсөн оноос эхлэн яригдсан. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Дээрх гурван гишүүд  нь 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон юм.   Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин 2019 оныг дуустал буюу  зургаан сар ажилласан. Тэрбээр УИХ-д нэр дэвшихийн тулд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ:

  • УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ.
  • Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан,
  • Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан.
  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг  цагийн дотор суллана.
  • Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.
  • Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж