Жагсагчдын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Жагсагчдын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулна

Жагсагчдын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулна

Засгийн газар өчигдөр /2022.04.08/ ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр шаардлага тавьсан залуусын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахална. 

Тус ажлын хэсэг нь  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг  шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж