Ерөнхийлөгч жагсагчдын шаардлагыг яаралтай хэрэгжүүлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч жагсагчдын шаардлагыг яаралтай хэрэгжүүлэхийг сануулав

Ерөнхийлөгч  жагсагчдын шаардлагыг яаралтай хэрэгжүүлэхийг сануулав

Үнийн өсөлтийн эсрэг Төв талбайд хоёр өдөр жагссан залуусын зүгээс Засгийн газарт 15 шаардлага тавьсан. Тэгвэл уг шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.04.09/  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зөвлөлджээ. Улмаар ард иргэд, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулсан байна. 

Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан үгээ хэлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгааг Ерөнхийлөгч онцолсон байна. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр дараах шийдвэрийг гаргасан билээ.  Шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр:

1. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр үнэ тогтворжуулах  хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан УИХ-ын  нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна.
Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсч буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлого уялдах эрх зүйн орчин бүрдэнэ.

2.Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд оролцож, жагсаал цуглаанаас шалтгаалж саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан талаар мэдээлэл өгсөн болно.

3. Авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтов. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.

4. Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ.

5. Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авах болно.

6.Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт УИХ-ын  удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж хариу өгнө.
Засгийн газар дангаар шийдэх боломжгүй асуудлыг УИХ-тай  хамтран шийдвэрлэх юм. Залуусцн тавьсан 15 заалт бүхий шаардлагаас 11 заалтыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж