П.Сэрдамба улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй

Монголын олимпийн боксын холбооноос зохион байгуулах сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-28-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох билээ. Тус тэмцээнд оролцох тамирчид бэлтгэл сургуулилтаа базааж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган оролцоно. Тэрбээр Бээжингийн олимпийн наадмын дараа тохойны хүнд хагалгаанд орсон ба бэртлээ бүрэн эдгэртэл ямар нэгэн тэмцээнд оролцохгүй байхыг эмч нар хатуу анхааруулсан тул олимпийн наадмаас хойш дотоод, гадаадын нэг ч тэмцээнд оролцоогүй байгаа юм. Энэ удаагийн улсын аваргад олимпийн аварга оролцож байгаа ч олимпийн мөнгөн медальт, сонирхогчдын боксын дэлхийн аварга П.Сэрдамба өрсөлдөхгүй аж. Түүний тэмцээнд оролцохгүй болсон шалтгааныг бэртэл авсантай холбон тайлбарлаж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж