БОАЖЯ: Даваа гаригаас дарга нар албаны автомашин унахгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

БОАЖЯ: Даваа гаригаас дарга нар албаны автомашин унахгүй

БОАЖЯ: Даваа гаригаас дарга нар албаны автомашин унахгүй

Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч цар тахлын үед шилжсэн хэмнэлтийн горимын тогтоолыг эргэн сэргээсэн. Ингэснээр төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулна.
Тэгвэл дээрх  шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тус яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх Даваа гаригаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хоригложээ.

Тушаалд дурдсанаар "БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа, удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж