ЦЕГ-т хүний эрхийн зөрчил гаргахгүй байхыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

ЦЕГ-т хүний эрхийн зөрчил гаргахгүй байхыг зөвлөв

ЦЕГ-т хүний эрхийн зөрчил гаргахгүй байхыг зөвлөв

Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдармаар байна" залуучуудын жагсаал болж буй. Тэгвэл Хүний эрхийн комиссоос жагсаалыг дэмжиж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль сахиулах явц дахь саатуулах, баривчлах үйл ажиллагаа, болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудалд хяналт тавин ажиллаж байгаа талаар мэдээлэв. 

ХЭҮК-ын зүгээс өчигдөр /2022.04.08/ ЦЕГ-ын дарга, хошууч генерал, Дотоодын цэргийн командлагч Ж.Болдтой уулзаж, жагсаал цуглааны үеэр интернетийн сүлжээ унагасан, цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн жагсаалыг тараасан, жагсаалд оролцогчдыг албадан саатуулсан үндэслэлийн талаар тодруулга, тайлбар авчээ. Улмаар  иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үндэслэлгүйгээр иргэдийг саатуулахгүй байх, баривчлах, саатуулах тохиолдолд иргэдтэй хүнлэг харьцах, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж ажиллахыг зөвлөж анхааруулсан байна.

ХЭҮК жагсаал, цуглааны явцын талаар баримт мэдээлэл цуглуулах, мониторинг, хяналтын ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Мониторинг, хяналт шалгалтын дүгнэлтийг удахгүй танилцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж